Өмнөговь аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байна
2016-02-24

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй, зарим сумдын нутгаар цас их орж, шуурч, зам, даваа хаагдаж, цаашид хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Аймгийн 30 баг цасан бүрхүүлтэй, цас ихтэй нутагт 12 сумын 1142 өрхийн 484.1 мянган толгой мал хаваржиж, бага насны хүүхэд 307, жирэмсэн эх 43, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 101, нэн ядуу өрх 46 байгаа аж.

 

Аймгийн Онцгой комиссоос холбогдох арга хэмжээ авч Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр малчдад өвс тэжээл үнэгүй тараах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Гэвч сумдын Засаг дарга нарын аюулгүй нөөцийн өвс багассан, цаг хүндэрч байгаа Хүрмэн, Ханхонгор, Номгон, Баян-Овоо сумдад тэжээлийн нөөцгүй болоод буй гэнэ.

 

Иймд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж малчиддаа туслах сайн үйлсийн аянд нэгдэхийг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас уриалж, ураилга гаргасан байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин