“АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэнэ
2016-02-24

 

АСЕМ-ын Дээд түвшний анхны уулзалт 1996 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Бангкок хотноо болж байжээ. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг өнгөрсөн жил Люксембургт хуралдсан АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас тогтсон аж. 

 

Энэ дагуу манай улс ч  “АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэхээр болжээ.  “АСЕМ-ын өдөр” -өөр дунд сургуулийн сурагчдад зориулсан видео хичээл, “АСЕМ Монголд” сэдэвт ТВ хэлэлцүүлгийг зохион байгуулна. Мөн АСЕМ-тай холбогдох үйл явдал, бэлтгэл ажлын талаар сэтгүүлч, олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой “Мэдээллийн төв”-ийг МОНЦАМЭ агентлагийн байранд нээхээр төлөвлөжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин