Хадгаламж 85.8 тэрбум төгрөгөөр буурчээ
2016-02-24

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт 7297.3 тэрбум төгрөгийн хадгаламж банкуудад байршиж байна. Энэ нь өмнөх сараас 1.2 хувь буюу 85.8 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.

 

Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 6.1 хувь буюу 63.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 37.5 хувь буюу 587.1 тэрбум төгрөгөөр буурч 980.5 тэрбум төгрөг болжээ. Харин иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 1.3 хувь буюу 57.7 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 14.1 хувь буюу 535.0 тэрбум төгрөгөөр өсч 4332.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. 

 

Нийт хадгаламжийн 72.8 хувь нь төгрөгийн, 27.2 хувь нь валютын хадгаламж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин