МАН, МАХН хамтарсан хэвлэлийн бага хурал зарлалаа
2016-02-25

09.00 цагт: Биржүүдийн нэгдсэн төв байгуулах талаар зохицуулалтын болон дэд бүтцийн байгуулалтын уулзалт, хэлэлцүүлэг Санхүүгийн зохицуулах хорооны 207 тоотод болно. 


09.00 цагт: Монгол Улсын нэгдэж орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцийн хэрэгжилтийн тайлагналтыг сайжруулах гурван талт үндэсний семинар "Туушин" зочид буудлын "Сүлд" танхимд болно. 


09.00 цагт: Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Контентын үнэлэмж Монголд” сэдэвт “Монголын телевизүүдийн чуулган” “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд болно.


09.30 цагт: Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд болно. 


10.00 цагт: Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн Гадаад Хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. 


 10.00 цагт: Чингис зочид буудлын 3 давхарт Гадаргын усыг хуримтлуулан унданд ашиглах зориулалтаар баригдахаар төлөвлөж буй Туул усан цогцолборын Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэнэ.


10.30 цагт: Нээлттэй Засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн хуралдаанд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцоно. Хурал “Пума Империал” зочид буудлын 2 давхарын хурлын танхимд болно.


11.00 цагт:  МАН, МАХН хамтарсан хэвлэлийн бага хурал Төрийн ордон дахь "Жанжин Д.Сүхбаатар" танхимд болно.


11.00 цагт: Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, хууль хэрэгжүүлэх байгууллага болон бусад Төрийн байгууллагууд Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдыг хууран мэхэлж байгаа талаар Хүний эрхийн хяналтын хороо болон хохирогчдын төлөөлөл нотлох баримт дэлгэж Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Иргэн А.Одончимэг намуудын санхүүжилтийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Нийслэлийн ЗДТГ-ын Б танхимд Баянзүрх, Сонсголонгийн гүүр барихтай холбоотой асуудлаар нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэвлэлийн хурал зарлалаа. 


12.00 цагт: "Сайдын цаг" уулзалтад Сангийн сайд Б.Болор, ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулна.


17.00 цагт: “Элгээ чөлөөлье” уулзалт МЗХ-ны “Залуус” танхимд болно. 


18.30 цагт: “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт“Бэст” арт галерейд болно. 

Shuud.mn
Сонин хачин