Сонсголын бэрхшээлтэй иргэдийн үзэсгэлэн нээгдэнэ
2016-02-25

Өнгөрсөн нэгдүгээр сард Монголын урлагийн зөвлөл,  Канадын Элчин Сайдын Яамтай хамтран сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд таниулан сурталчилах зорилгоор “Тэнцвэр” уралдааныг нээлттэй зарласан. Уралдаанд уран зураг, баримал, инстоляци, фото, график зураг, видео чиглэлээр бүтээлээ туурвидаг сонсголын бэрхшээлтэй иргэд, уран бүтээлч оролцсон бөгөөд шилдэг бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг гаргахаар болжээ.

 

“Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн өнөөдөр 18.30 цагт  “Бэст” арт галерейд нээгдэнэ.

 

Үзэсгэлэнгийн үеэр сонсголын бэрхшээлтэй 10 залуу уран бүтээлчийн 16 шилдэг уран зураг ба график ажлуудыг танилцуулж, уран бүтээлийн ярилцлага өрнүүлэх аж.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
бэст арт гэдэг нь хаана байдаг вэ? узэх юмсан. хаягийг нь тодорхой бичээч
2016-02-25