25 мянгаар гурван жүжиг үзээрэй
2016-02-25

Улсын Драмын Эрдмийн театрын сонгодог жүжгийн өдрүүд ирэх гуравдугаар сарын 4-нд “Ромео Жульетта” жүжгээр эхэлнэ. Мөн олон улсын театрын өдөрт зориулан Софокл “Эдип хаан”, В.Хюго “Парисын дарь эхийн сүм”, М.Сервантис “Кихот ноён”, Г.Ибсен “Нора” зэрэг театр, урлагийн шилдэг бүтээл үзэгчдийн хүртээл болох юм.

 

“Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд үзэгчдэд зориулан нэг жүжиг үзэх тасалбарын үнээр гурав, хоёр жүжиг үзэх үнээр таван жүжиг үзэх боломжийг олгоод буй юм. Тус багцын тасалбарын үнийг танилцуулж байна.

 

Багцын тасалбар:

5 жүжиг: 40 мянга, 50 мянга, 60 мянган төгрөг

3 жүжиг: 25 мянга, 30 мянга, 40 мянган төгрөгөөр худалдаж эхэлжээ. Харин энгийн тасалбар суудлын зэрэглэлээс хамааран 15-30 мянган төгрөгийн үнэтэй аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин