Дакота Жонсон: Ээждээ хайртай учир уучилсан
2016-02-25

Fifty Shades of Grey” киноны од жүжигчин Дакота Жонсон өчигдөр “Ellen шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “How to Be Single кинонд тоглосон юм.

 

 

-Энэ өдрийн мэнд хүргье. Гайхалтай харагдаж байна шүү. Саяхан эрчүүдийн явуулсан санал асуулгаар хамгийн их хүсэмжит бүсгүйн нэгээр та шалгарсан. Мэдээж хэрэг таны гайхалтай бие, сэтгэл татам төрх тань эрчүүдийг жинхэнэ утгаар нь ховсддог байх?

 

-Сайхан үгс сонсох би дуртай. Эрчүүдийг ховсддог гэдгээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ надтай болзохыг хүсдэг залуусын тоо эрс нэмэгдсэн гэж сонссон.

 

-Өнгөрөгч онд “Fifty Shades of Grey” кинонд тоглосон. Би энэхүү киног гурван удаа үзсэн. Үнэхээр гайхалтай бүтээл болсон. Үзэх бүртээ сэтгэл хангалуун мэдрэмжийг авдаг?

 

-Тиймээ. Энэхүү киноны гол дүрийг бүтээх гайхалтай байсан. Кино зохиолыг Британийн зохиолч Э.Л Жеймсийн бичсэн “Fifty Shades of Grey” номноос санаа авч бүтээсэн.  Ном нь их сэтгэл хөдөлгөм шүү дээ. Нэг үгээр “халуухан” гэхэд болно. Мэдээж олон хүн номонд бичигдсэн зүйлс хэрхэн амилахыг харахыг хүссэн байх. Би 2011 онд “Fifty Shades of Grey” номыг уншиж байлаа. Гэхдээ энэхүү кинонд тоглоно хэмээн бодож яваагүй. Номоо амтархан уншаад бодит амьдрал ийм зүйл тохиолдвол гайхалтай байхдаа хэмээн бодож явсан үе бий.

 

-Та сэтгүүлчийн дүрд тоглосон. Харин Жамие Дорнан баян бизнесмэн, жаахан этгээд сонголттой эрийн дүрийг бүтээсэн?

 

-Тиймээ үнэхээр сайхан байсан. Дорнантай хамтран ажиллах нэр төрийн хэрэг байсан. Энэ залуу үнэхээр сайн найз, сайн хамтрагч.

 

-Таны ээж Мелани Гриффит “Fifty Shades of Grey” киног үзээд ихэд гайхсан янзтай кино театраас гарч яваа зураг сэтгүүлүүдэд нийтлэгдсэн шүү дээ?

 

-Мэдээж хэрэг охиноо тайчиж байгааг харсан эх хүний сэтгэлд гал дүрэлзэх байх. Жүжигчин хүн бүгдийг хийх ёстой ч ээж хүн энэ бүхнийг хүлээн авахад бэрх байх. Би ээж болоогүй учир ээжийнхээ сэтгэлийг хараахан ойлгоогүй л явна. Бид энэ киноны талаар ярилцаж байгаагүй.

 

-“Fifty Shades of Grey” маш олон сэтгэл хөдөлгөм агшин гардаг. Энэ бүх үзэгдлийн ачаар энэхүү уран бүтээл нэр хүндэд хүрсэн гэдэг. Санал нэгдэж байна уу?

 

-Магадгүй л юм гэхдээ сайн мэдэхгүй байна. Бүх хүнд таалагдах гэж кино бүтээдэг. Гэхдээ эцсийн дүнг үзэгчид өгдөг.

 

-Энэ гэхдээ баталгаатай үнэн биш. Энэ киноны дараа таныг найз залуугаасаа салсан гэх юм. Энэ үнэн үү?

 

-Тиймээ.

 

 

-Киноны доторх үзэгдлээс болсон уу?

 

-/Инээв/. Бага зэрэг нөлөөлсөн. Гэхдээ бидний салалтын шалтгаан хэтэрхий завгүй амьдрал.

 

-Мөн таниас гадна таны ээж Антонио Бандерасаас салсан. Тэдний салалт олон нийтийн анхаарлыг их татсан?

 

-Ээжийгээ шаналж буйг харах их хэцүү байсан. Ээж минь тэр залуугийн төлөө миний аавыг хаясан. Гэхдээ тэднийг буруутгахгүй. Хэрвээ энэ үйл явдал 10 жилийн өмнө болсон байсан бол би “Аавыг минь хаясан бол сайхан амьдрахгүй яасан юм бэ?” гэж хэлэх байлаа. Гэхдээ энэ үг амнаас минь гарч чадахгүй. 

 

 

-Мэдээж хэрэг гэр бүлийн асуудал их хэцүү байдаг. Алиных нь талд орохоо мэдэхгүй?

 

-Тиймээ. Ээждээ хайртай учир уучилсан.

 

-Хоёулаа энэхүү яриагаа дуусгаад таны сүүлд тоглосон “How to Be Single” киноны талаар ярилцъя. Энэхүү уран бүтээл хэдийнэ Америкийн кино чартад эхний гуравдугаар байрт бичигдаж байгаа. Тун амжилттай явна. Инээдмийн кино. Иймэрхүү төрлийн кинонд тоглох ямар байсан?

 

-Анх удаагаа инээдмийн кинонд тоглож буй учир их сандарсан. Гэхдээ Ребел Уилсон, Лесиа Манн нар энэхүү кинонд тоглосон. Эдгээр гайхалтай уран бүтээлчдээс их зүйлийг сурсан. Тэд маш туршлагатай учир надад олон зүйлд туслалцаа үзүүлсэн.

 

-Би энэ киног үзсэн. Та энэ кино дээр эрчүүдтэй танилцахдаа тун муу нэгний дүрийг бүтээсэн. Бодит байдал дээрх Дакота Жонсон таалагдсан залуутайгаа яриа өрнүүлж чадах уу?

 

-Би их ичимхий. Гэхдээ үнэхээр таалагдаад, харцаа салгаж чадахгүй байвал ганц удаа зориг гаргах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин