Агаарын цэргийн талаар ярилцжээ
2016-02-25

ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат өнөөдөр Номхон далай дахь АНУ-ын агаарын цэргийн командлагчийн Үндэсний гвардын нисэх хүчний асуудал эрхэлсэн орлогч, хошууч генерал Майк Комптоныг хүлээн авч уулзав.

 

Уулзалтаар талууд Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрт таван үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсан. Үүний нэг нь Агаарын цэргийн хүчний чадавхийг нэмэгдүүлэх асуудал гэдэгт санал нэгдлээ.

 

Мөн Монгол Улсын Их хурлаар батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэст Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэргээс бүрдэнэ гэж заасан. Агаарын цэргийн хүчин чадавхийг сайжруулах, бэхжүүлэх асуудал манай өмнө тулгарч буй асуудлын нэг юм юм гэдгийг Р.Сүхбат генерал онцолж байсан юм. Энэ уулзалтын дараа хошууч генерал Майк Комптонтой Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа О.Энхбаяр уулзаж ярилцлаа.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
nogoo toviig saxix bodlogo xaachivaa 2 xorshiinxoo esreg uildel xiigeed bxaar mongol uis xogjixuu.mongol ulsad amerikiin togloomiin zasgiin gazar baiguulagdsan yum bna daa
2016-02-26
Зочин:
nogoo toviig saxix bodlogo xaachivaa 2 xorshiinxoo esreg uildel xiigeed bxaar mongol uis xogjixuu.mongol ulsad amerikiin togloomiin zasgiin gazar baiguulagdsan yum bna daa
2016-02-26
Зочин:
Enhbayar bish Enhbat shdee zub bicheech setguuleee
2016-02-25
Зочин:
Монгол улсад Агаарын цэрэг нэрлэгдэж юу байнаа. Нэг ч байлдааны нисэх онгоцгүй, байлдааны зориулалттай нисдэг тэрэгнүүдийн ашиглалтын хугацаа дууссан. Түүнээсээ 1-ийг нисгэж байгаад унагаж хүний аминд хүрсэн. Агаарын целийг тагнаж, илрүүлэх зориулалт бүхий 10 гаруй салбартай. Зенит пуужингийн ангитай шүү дээ. Бодоод байхад хуучнаараа Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг гэдэг нэр нь хамгийн тохиромжтой байсан юм. Одоо байлдааны нисэхонгоц, вертолёт авах гэхээр Ерөнхийлөгч нь байнгын төвийг сахих бодлого гэдгээр хориг, саад тавьчихаад байгаа биз дээ. Тэгэхээр энэ агаарын цэрэг гэдэг нэр утгаа алдчихаж байгаа юм биш үү Сүхбат генералаа.
2016-02-25
Зочин:
үндэсний аюулгүй байдлын зөвлөлд урьдчилан санал хүргүүлсэн юм уу иймэрхүү харилцааг хоёр хөрш хэр хүлээж авах бол америкийн сонирхол юу болох түүний үр дагаварыг тооцох ухаан эрх биш байгаа гэдэгт найдая
2016-02-25