Эдийн засаг сэргэх бололцоо харагдаж байна
2016-02-25

Сангийн сайд Б.Болор  “Сайдын цаг”-т оролцож, эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлсэн юм. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Энэ  оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас  тус тус чөлөөлсөн байна.

 

-Хууль хэрэгжиж дууссан хоёрдугаар сарын 20-ны өдрийн 17.00-00.00 цагийн хооронд программ гацсан талаар зарим байгууллагуудаас гомдол ирүүлээд байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

 

-Энэ асуудлыг өнгөрсөн даваа гарагийн шуурхай хуралдааны үеэр нэлээд ярьсан. Энэ байгууллагуудыг бүртгэх тал дээр хуулийн хүрээнд ямар боломж байна гэдгийг бид судалж байна. Ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийднэ.

 

-Их хэмжээний нуусан хөрөнгийг ил болголоо. Ямар аргаар болон ямар шалтгаанаар хөрөнгөө нуусныг  судалж үзсэн үү?

 

-Олон улсын байгууллагуудын судалгаагаар манай оронд далд эдийн засаг өндөр хувьтай байгаа  гэсэн судалгаа гардаг. Энэ судалгаан дээр үндэслэн уг хуулийг өргөн барьсан. Хэрэгжилтийг үр дүн нь сайн гарлаа. Манайхан яг хаанаас ямар байдлаар хөрөнгө орж ирж байгаа вэ гэдгийг тогтоохоор судлаачид ажиллаж байна. Нарийн судалгаа хийгдэж дуусаагүй байна. Судалгааны хариу гарахаар нь хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийнэ.

 

-Сангийн яам, Монголбанкны зүгээс шалтгаалсан орон сууцны 5 хувийн зээлийн ямар асуудлууд хүлээгдэж байгаа вэ?

 

-Орон сууцны зээлийн хүүг  5 хувь болгох ажил ер нь бол хийгдэнэ. Монголбанктай яамны зүгээс хамтран ажиллаад явж байгаа. Хамгийн ойрын хугацаанд шийдэхээр төлөвлөж байна. Засгийн газраас журам нь батлагдсан.

 

-ОХУ-д төлөх өрийг хэзээ шилжүүлэх бол?

-ОХУ-д төлөх өрийг асуудлаар хэвлэл мэдээллээр нэлээд шуугисан. Энэ асуудал өөрөө нэлээд эртнээс хоёрын улсын хооронд яригдсан.  Энэ асуудал саяхан боссон зүйл биш. ОХУ-д төлөх өр нь 3.8 сая ам.доллар байгаа. Засгийн газар төсөв батлуулахдаа энэ мөнгийг суулгаж өгсөн. Тийм учраас 3.8 сая ам.долларыг энэ сардаа багтаад ОХУ-д шилжүүлэх боломжтой.

 

- Энэ оны төсвийн байдал одоогоор ямар байгаа бэ?

-Төсвийн орлогын 90 гаруй хувийн биелэлттэй явж байна. Энэ бол  урьд жилүүдтэй харьцуулахад харьцангуй эерэг үзүүлэлт. Төсвийн бүрдүүлэлтийг хангах хүрээнд Сангийн яам, Гааль, татварын газар нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаагийн   үр дүн. Өмнөх онуудыг харахад нэгдүгээр улирлын эхний сарууд төсвийн орлого тааруухан бүрддэг байсан. Бид ямар ч байсан цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, орон нутаг руу шилжүүлэх мөнгөнүүдээ  цаг тухайд нь хийгээд явж байна.

 

-Төсөвт тодотгол хэзээ хийгдэхээр байна вэ?

- Тодотголыг тодорхой  хуулийн заалтын дагуу хийдэг. Бид тэр хүрээндээ ажиллаад явна. Төсөвт тодотгол хийх тодорхой нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд хаврын чуулганаар тодотгол оруулах боломжтой. Эсвэл намар хийгдэнэ. Ер нь бол УИХ-ын  сонгууль болохтой холбоотойгоор  төсөвт тодотгол зайлшгүй хийгдэж  таарна.

 

-“Мазаалай”бонд олон улсын зах зээл дээр босгох асуудал юу болсон бэ?

 

- Зах зээлийн эдийн засагтай улс орон жил бүр үнэт цаас гаргадаг. Энэ эрхээ УИХ-аас төсөв батлах үеэрээ авдаг байгаа. Өрийн таазандаа багтааж, тодорхой эрхийнхээ хүрээнд олон улсын зах зээл дээр бонд босгох ажлыг бид эхлүүлсэн байсан. Энэ ажил эхэндээ нэлээд  амжилттай явж байсан боловч улс төрийн нөхцөл байдлаас үүдэн  зогсонги  байдалд орсон. Биднийг бондын  зах зээл рүү гарч байх үед хүү 8-9 хувьтай байсан бол одоо 13 хувь руу орчихсон байгаа. Засгийн газрын огцруулахаар  санал өргөн барьсан өдөр хүү огцом өсөж, завсарлага авсны дараа мөн огцом өссөн. Нэгэнт хүү огцом өсчихсөн учраас хүү нь амархан буурахгүй байна.  Тиймээс түр зогсоод байгаа.

 

-Хятадын Экспорт, импортын банкнаас зээлэх авна гэж байсан. Энэ нь шийдэгдсэн үү?

 

-БНХАУ-тай өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр тохирсон хөнгөлөлттэй зээл байгаа. Энэ асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн долоо хоногт Бээжинд очиж, албан уулзалтууд хийгээд ирсэн. Төслүүд анхнаасаа тодорч, ирэх дөрвөн сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

 

-Энэ онд эдийн засаг сэргэх үү?

 

-Эдийн засгийн хувьд манай хөрш ОХУ-ын эдийн засгийн өсөлт хоёр жил дараалан хасахтай гарлаа. Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жилд байгаагүй өсөлттэй гарлаа. Зүүн Европ, баруун европын орнууд гээд  дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Монгол өөрөө үйлдвэрлэгч орон биш, түүхий эдээс  маш их хамараалтай улс. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын олон улсын байгууллага, CNN, Bloomberg мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээллийг харахад Гацууртын ордыг ашиглах, “Оюутолгой”-н далд уурхай хөдөлсөн.   Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого нь эергээр нөлөөлж тодорхой хэмжээний эерэг үр дүн гарах  бололцоо харагдаж байгаа.  Гол нь улс  төрийн нөхцөл байдал ямар байх нь вэ? Эдийн засгаа сайжруулах шаардлагатай байгаа үед улстөрчид нэгдмэл байж, популизмаас татгалзаж, эдийн засгаа алахааргүй юм руу яваасай л гэж бодож байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө гадаадын хөрөнгө оруулалтаа их хэмжээгээр бууруулах шийдвэр гарснаар хөрөнгө оруулалт буурсан байгаа. Сонгуулийн жил ч гэлээ эдийн засгаа зөв гольдролд нь оруулах төсөв оруулж ирж байсныг та бүхэн санаж байгаа байх.

 

-УИХ-ын намрын чуулганаар Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хэд хэдэн хууль баталсан. Энэ нь  төсөвт нөлөөлөх  үү?

 

-Хуулийн төслийг өргөн барих үеэрээ төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээг байнга хийж байгаа. Хуулийг баталснаараа орлого яаж нэмэгдэх вэ гэдгийг судалж байгаа. Судалгаа дууссаны дараа нэгдсэн мэдээлэл өгнө.

 

-Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд ар гэрийнхнийг нь хамруулах боломжгүй байна гэсэн. Энэ асуудал яах вэ?

 

-Хуулийнхаа хүрээнд явна. Хөрөнгө орлого мэдүүлдэг хүмүүс үүнд огт хамрагдаагүй. Анх хамруулахаар орж ирсэн. Адилхан л Монгол Улсын иргэн. Бүгдэд нь тэгш хандах зарчим барьсан. Гэвч УИХ-ын төвшинд хөрөнгө орлого мэдүүлдэг иргэн хамрагдах ёсгүй гэж үзсэн учраас хуулийн хүрээнд л явна.

 

-НӨАТ-ын азтан боловч хонжвороо авч чадахгүй байна гэсэн гомдол 11-11 төвд ирсэн. Энэ асуудлыг судалж үзсэн үү?

 

-Энэ асуудлыг судалж үзсэн. Судалж үзээд саадгүй олгогдохоор болсон.

 

-“Оюутолгой”, “Гацуурт”-ын орд гацаанаас гарлаа.  Энэ оны төсөвт тусгагдаагүй орлогын томоохон эх үүсвэр гарч ирж байна уу?

 

-Ер нь бол том бүтээн байгуулалт явж эхлэхээр том зургаа харахаар эдийн засагт өгөх өгөөж нь их л дээ.  Зах зээлийн эдийн засагт хувийн хэвшлээ дэмжих ёстой. Бид сүүлийн 20 гаруй жил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн сэтгэлгээнээс гарч чадалгүй өдий хүрлээ. Том төслүүд явснаар эдийн засагт өгөх өгөөж нь,  татварын орлого нэмэгдээд ирэхээр орлогын эх үүсвэрүүд нэмэгдэх боломжтой. Үүнийг төсвийн тодотголын үеэр яриад явна.

 

-Гадаадын хөрөнгө оруулалт өнөөгийн нөхцөлд ямар байдалтай байна вэ?

 

-Гадаадын хөрөнгө оруулалт одоогийн нөхцөлд маш бага байна. Ерөнхийдөө өсөлт ажиглагдаж байгаа.  Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хууль гаргасантай холбоотой. Мөн томоохон төслүүдийг дагаж жижиг хөрөнгө оруулагчид орж ирэх хандлага ажиглагдаж байна. Сая Унгарын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ тал дээр нэлээд асуудлууд яригдсан. Тиймээс хөрөнгө оруулалтууд нэмэгдэх боломжтой.

 

-Татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулж  байна вэ?

 

-Татварын хуулийг чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгож байгаа. Үүнийг УИХ-аас ажлын хэсэг гарч ярилцсан. Хаврын чуулганаар баталж гаргана.

 

-Сервер нурснаас тайлангаа өгч чадаагүй байгууллагуудыг яах вэ? Хуулийн хугацааг сунгах уу?

 

-Сервер нурсан шалтгаан байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд 2 дугаар сарын 20 хүртэл хугацаа өгсөн. Гэтэл энэ сарын 20-нд бөөнөөрөө орж, серверийн ачааллыг нэмэгдүүлсэн. Одоо хугацаа сунгах боломж байхгүй.

 

-Төсвийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэсэн компаниуд мөнгөө авч чадахгүй байгаа. Мөнгийг нь хэзээ шилжүүлэх бол?

 

- Ажил нь 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг 80 гаруй тэрбум төгрөгөөр барагдуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн байгаа. Энэ шийдвэрийн дагуу санхүүжилтүүд олгогдоод эхэлсэн.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөөрхий юу хийж хэлж байгаагаа ч ойлгохгүй юм. Эдийн засаг маш хүнд байгаа үдсэндээ элгээрээ хэвтсэн үнэнээ хүлээгээд яг юу хийхээ хэлээд ард олноосоо дэмжлэг аваач гэхдээ та нар явсан нь дээр дээ
2016-02-26
зочин:
төсөв сайжирч байгаа, төсвийн тодотгол хийх бол гааль, татвар, бүртгэл, статистикийг хурдан салгаарай УИХ-н гишүүд ээ.
2016-02-26
Zochin:
Haanaas yamar hii hooson yumaa haraad bna daa. Ta nariin harj bgaa chini hudlaa. Harin bolomj bol bgaa shuu gehdee TA NAR tuuniig harahiig husehgui bgaamuu harsan ch tookhgui bgaamuu medehgui bna
2016-02-26
Иргэн:
Боломж бол байгаа. Даанч АН яавч чадахгүй. Иймд түргэн зайгаа тавь
2016-02-25
Zochin:
Bitgii hudlaa shaagaad bai doldoi bogs doloogchoo jijig kompaniud dampuuraad 2-jil bolj baina
2016-02-25
Зочин:
Нуусан ил гарсан ухх нь дандаа хятадуудын дутуу бариад хаясан барилга зарагдахгуц байгаа орон сууц байгааг Должин эмээч мэдэж байгаа юмыг судалгаа хийнэ гэж тэнэгтвээ
2016-02-25
Зочин:
Дандаа худлаа ярьдаг ард тумэн худлаал гэж ойлгодог болсон
2016-02-25
Зочин:
АН-ын хулгайч нараа сонгууль болтол өр дээр өр нэмчихгүй байж байгаад зайлж үз.
2016-02-25
Зочин:
Энэ Болор юу гэж тэнэгтээд байнаа. Жоохон хүүхэд хуурч байгаа юмшиг.
2016-02-25