“Итали” сонгодог тоглолт болно
2016-02-25

Манай улсад Италийн Элчин Сайдын яам нээгдэх гэж буйг тохиолдуулан “Итали” сонгодог уянгын үдэш тоглолтыг “Гранат мюзик”, продакшн, Улсын дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран зохион байгуулах гэж байна.

 

 

Тус тоглолт дуурь, киноны хөгжим гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм. Киноны хөгжмийг төгөлдөр хуурч Б.Анар удирдах бол дуурийг Италийн Венецын удирдаач Роберто Салвалаио дохих аж. “Гранат мюзик” продакшн Италийн хөгжмийн зохиолчдын нотыг гурван жилийн хугацаатай худалдан аваад буй юм. Ингэснээр XIX-XXI зууны үеийн Италиас гаралтай дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг албан ёсны эрхтэйгээр толилуулах нь ээ.

 

Мөн тоглолтод ирсэн зочид ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репины нэрэмжит Улсын Академи буюу Оросын эзэн хааны уран зургийн Академийн багш, зураач Б.Отгонтүвдэнгийн 2014 оноос Италийн гурван хотод ажиллаж амьдарч байхдаа зурж байсан сонгодог зургийг сонирхох боломжтой юм.

 

Тоглолт ирэх сарын 3-ний 19.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно. Тоглолтын тасалбар 40-100 мянган төгрөгөөр УДБЭТ-ын кассаар худалдаалагдана.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин