Б.Сумъяа “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” болов
2016-02-25

 

Норвегийн Лиллехаммер хотноо 2016 оны хоёрдугаар сарын 12-21-ний өдрүүдэд Залуучуудын өвлийн Олимпийн II наадам зохион байгуулагдсан билээ. Тус наадамд Монгол Улсаас тэшүүрийн төрөлд тэшүүрийн тамирчин Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багт уралдан Монгол Улсын өвлийн олимпийн түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн юм.

 

Түүний гаргасан амжилтыг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам өндрөөр үнэлж, хүндэтгэл үзүүүлэн “Биеийн тамир спортын тэргүүний  ажилтан” цол тэмдгээр  ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өнөөдөр  шагнаж урамшуулав.

 

 

Эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр нийт дөрвөн тамирчнаас бүрдсэн Үндэсний олимпийн хороодын нэгдмэл 13 баг 1,6 км-т уралдсанаас Б.Сумъяагийн уралдсан баг нэг минут 57 секунд 85 долийн амжилтаар алтан медаль хүртсэн. Тамирчны   дасгалжуулагчаар  Д.Энхбаяр сонгогдон ажилласан байна.

 

 Б.Сумьяа нь 2015 оны арваннэгдүгээр сард Нидерланд, Германд болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн эрхээ авсан бөгөөд энэ удаагийн наадамд 500 метрийн зайд 21-р байр, 1500 метрийн зайд 24 дүгээр байрыг эзэлсэн. Тэрээр өөрийн эзэмшдэг Монгол Улсын өсвөр үеийн рекорд, насанд хүрэгчдийн улсын рекорд амжилтыг шинэчилэн тогтоосон байна.

 

    Мөн энэ үеэр АНУ-д зохиогдсон Дэлхийн цомын тэмцээнд 500, 1000, 1500 гүйлтийн зай тус бүр гурван  “Алтан медаль” хүртсэн мастерууд болох Н.Эрдэнэтуяа, Б,Сансарбилэг  нарт ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч  Ц.Оюунбаатар, Монголын спорт сонирхогч мастеруудын холбооны ерөнхийлөгч Ч. Наранбаатар  нар баяр хүргэж,  тус холбооны “ Мастер” медалийг гардууллаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
за больдоо урмыг нь хугалахаас ууцыг нь хугал, төр бодооч, энэ компаниуд мөнгөө байраа өгөөчээ
2016-02-25
Зочин:
Иш хеерхийдее? Ердее Биеий тамир спортын тэргууний ажилтан гэдэг нэг муу хэлхээтэй темер зууж егеед л ШАГНАЧИХЛАА юу?!
2016-02-25