Галд өртөж түлэгджээ
2016-02-25

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах байшингийн галлагааны өрөөнд гал гарч, түймрийн улмаас хүн түлэгдсэн хэрэг өчигдөр гарчээ.

 

Галын дуудлага онцгой байдлын албанд 08:25 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, унтаарсан байна.

 

Уг галд 49 настай, эрэгтэй Х гэгч иргэн өртөж, түлэгдсэн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжид шилжүүлэн өгсөн байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин