”Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” хандивын тоглолт болно
2016-02-25

"Чингис хаан" хамтлагийн дуучин, МУГЖ Д.Жаргалсайханы дуулж олонд хүргэсэн "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" дууг мэдэхгүй, амандаа аялахгүй хүн тун цөөхөн.

Тэгвэл энэхүү дууны үгийг бичсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Ж.Заяабаатар хүндээр өвчилж, гадагшаа явж эмчлүүлэхээр шаардлага тулгарчээ.

 

Иймд Монголын зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Соёмбо принтинг компани, Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолт ирэх гуравдугаар сарын 1-ний өдрийн 19:00 цагт "Улаанбаатар палас"-т болохоор товлогдсон байна.

 

"Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг", "Хань" зэрэг дуунууд, “Омог босоо Хавт Хасар” роман, “Зовлонг туулж жаргана” тууж  зэрэг зохиол бүтээлийг нь шимтэн сонсогч, уншигч олон яруу найрагч Ж.Заяабаатарт туслахыг хүсвэл гуравдугаар сарын 1-нд болох "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" тоглолтыг үзэх болон дараах /Худалдаа хөгжлийн банк 465002815, ХААН банк: 5376168776/ хандивын дансанд сэтгэлийн өглөг өргөж болох нь ээ.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин