Залуус ТҮК-ийн ажилчдыг халуун аарцаар дайлав
2016-02-26

Юүдэнтэн бүлгийн санаачилгаар  “You media entertaiment”-ийн зохион байгуулж буй YONK PARTY хэмээх Хип хоп болон раггае хамтлаг дуучдын нэглсэн партины хүрээнд  “Signature” авто клуб, “One event hall” клубын 30 гаруй залуу нэгдэн, Чингисийн талбайн цасыг цэвэрлэж буй ТҮК-ийн ажилчдад халуун чацарганаар дайлав. Мөн залуус соёл урлагынхан маань төв талбайн цасыг цэвэрлэж, тэдний ажлыг хөнгөвчиллөө.

 

“You media entertaiment” гуравдугаар сарын 4-нд хип хоп хамтлаг дуучдын нэгдсэн “Yonk party” шоу тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тус тоглолтыг угтаж, залуусыг эерэг хандлагатай байхыг уриалан энэхүү сайн үйлсийн аяныг зохион байгуулж буй аж.

 

ТҮК-ийн ажилтан Т.Батаа “Чингисийн талбай хэмжээ томтой учраас цас орохоор маш их цас унадаг. Ажлыг минь хөнгөвчилж, халуун аарцаар дайлж байгаа залууст их баярлаж байна. Хамгийн гол нь бидний ажлыг үнэлж, туслах гэж зорьж ирж байгаад талархаж байна. Улаанбаатар хотын маань өнгө үзэмж цэвэрхэн цэмцгэр л байвал хүн бүрийн сэтгэл санаа тайван байна шүү” хэмээв.

 

10 гаруй хип хоп хамтлаг дуучин оролцох “Yonk party”, “Mint” клубын “One event hall” танхимд гуравдугаар сарын 4-ний 20.00 цагт болно.

 

Залуус та бүхнийг эерэг хандлагатай байж YONK партинд хүрэлцэн ирж хөгжмийн хэмнэлийг жинхэнэ утгаар мэдрэхийг урьж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Залуусдаа ТҮК-ы ажилчдын өмнөөс та нарт баяр хүргэе.Амжилт.
2016-02-26
muugii:
hahah bi tuuj yavhiimaa hahhaha
2016-02-26
mgl:
aan Muuniihen bna kkkk
2016-02-26
zolo:
sain zaluus bn bayar hurgei
2016-02-26