”Хүннү молл”-оос хулгай хийжээ
2016-02-26

Цагдаагийн байгууллагад "Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах "Хүннү молл" их дэлгүүрийн дөрвөн давхрын өрөөний цонхыг хагалсан байна" гэх мэдээлэл өнгөрөгч шөнө 23:30 цагт иржээ.

 

Дуудлагын дагуу шалгахад тус дэлгүүрийн дөрвөн давхрын агааржуулалт, хөргөлтийн засвар хийгдэж байсан тасалгааны шилэн хаалгыг хагалан “Рефкон” ХХК-ийн цохилтой алх /молдок/-ыг хулгайлсан байжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд оршин суух хаягтай 30 настай, эрэгтэй Б үйлдснийг шуурхай илрүүлэн шалгаж байгаа аж.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Molotok alh moldok bolsoon.zuv oilgoj.. humuus tegj yaridag yum bna le
2016-02-26
Зочин:
Молдок гэж юу вэ? Арай молоток алх молдок болсон юм биш биз дээ
2016-02-26
Зочин:
Урдхан талд нь Богд хан уул налайж бөйхад гурав хонолгүй баригдаж байдаг.
2016-02-26
hahaha:
ХАХАХАХХАХАХАХХААХХАХАХХАХАХАХХА
2016-02-26