Хэт даврагчид Цукербергийг заналхийлэв
2016-02-26

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл  фэйсбүүк сүлжээг үндэслэгч Марк Цукерберг болон твиттер сүлжээг үндэслэгч Жэк Дорсей нарыг заналхийлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид твиттер хуудастаа Цукерберг, Марк хоёрын зургийг нийтлээд, 25 минут үргэлжлэх видео бичлэгийг интернэтэд байршуулжээ.

 

Бичлэгт хэт даврагчид “Та нар гал дээр тос нэмлээ. Хэрвээ бидний хөтөлдөг нэг хаягийг хаавал бид хариуд нь 10 хаяг хаах болно” гэсэн байна. Тэднийг ийнхүү заналхийлж буй нь хэт даврагчдыг ашигладаг фэйсбүүк, твиттерийг устгасантай холбоотой гэнэ.  

 

Удирдлагууд терроризмыг өдөөн турхирах мэдээ, мэдээлэл нийтэлсэн гэгдэх 150 мянган хаягийг блоклосон юм. Хаагдсан хаягуудыг хэт даврагчид хөтөлдөг болохыг нь тогтоосон билээ. Уг сүрдүүлгийн дараа твиттерийн хэвлэлийн алба “Бид терроризмтой үргэлжлүүлэн тэмцэх болно” гэсэн бол фэйсбүүкээс ямар нэгэн хариу мэдэгдээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Evrei gsr ch davaanii tsaadah davaag harj l suugaa da, udahgui tom yumaar hariugaa uguh bno.
2016-02-26