Маргааш “Хунт нуур” тоглогдоно
2016-02-26

Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдох гэж байна. Монголын тайзнаа тус балет тоглогдсоны 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт өнгөрсөн жил зохиогдсон. Тэгвэл 41 дэх жилдээ 142, 143 дахь удаагаа УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 27, 28-ны 17.00 цагт тоглогдоно.

 

Балетын гол дүрд:

Одетта-Ч.Ганчимэг МУГЖ

Одиллия - Ч.Ганчимэг МУГЖ

Ханхүү - М.Од СТА

Алиа салбадай - Б.Төгөлдөр СТА

Ротбарт - Х.Мөнгөнхөлөг СТА

Па-де-труа - Б.Баасансүрэн СТА , О.Олонбаяр, Б.Пүрэв-Очир

Хатан эх - Р.Байгалмаа СТА

Жижиг хунгууд - Г.Батчимэг СТА, Б.Алтаннамар СТА , Ж.Ханбулнай, Г.Маргад-Эрдэнэ

Том Хунгууд - Б.Баасансүрэн СТА , М.Мөнхтуяа , У.Анужин нар тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин