Авьяастнуудыг бүртгэж байна
2016-02-26

2015 онд “Монгол” телевизээс санаачилан зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн 2016 оны бүртгэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-нд эхэлсэн.

 

Одоогоор нэвтрүүлгийн бүртгэл зөвхөн Улаанбаатар хотод явагдаж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд явуулж буй нээлттэй шалгаруулалтад нийтдээ 150 гаруй оролцогч бүртгүүлээд байгаа аж. Нийслэлийн бүртгэл гуравдугаар сарын 9-ний өдөр дуусах юм байна.

 

 Шоунд оролцоход тодорхой шалгуур заагаагүй учраас хүссэн хүн бүр “Монгол HD” телевизийн байранд очиж бүртгүүлэх боломжтой юм.

 

Харин “Монгол” телевизийнхэн  ирэх гуравдугаар сараас орон нутгийн бүсчилсэн бүртгэлийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Зүүн бүсийнхэн гуравдугаар сарын 6-10-нд Дорнод аймагт, баруун бүсийнхэн гуравдугаар сарын 16-20-нд Ховд аймагт, төвийн бүсийнхэн гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт дөрөвдүгээр сарын 1-3-нд Эрдэнэт хотод бүртгэл хийх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
jh:
Duulah nereer oriloh, bujigleh nereer savsaganahaas uur yumiig toodguim bailee shd ee
2016-02-26