Халамжийн бодлогын хар гай
2016-02-26

Хүний эрдэнэт биеийг олж, энэ ертөнцөд мэндэлсэн л бол үр удмаа үлдээх гэдэг том үүрэг хариуцлага хүлээдэг. Хүүхэдтэй болж үр удмаа үлдээхийг хүн бүр л хүсэх нь мэдээжийн хэрэг. Гэр бүлийн аз жаргалын утга учир ч үр хүүхэд хэмээн хэлэлцдэг. Учир нь хүүхэд гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг авчирч, том орон зайг эзэлж, баяр баясгалан гэрэл гэгээг бэлэглэдэг. Гэвч тэр баяр баясгалангийн эзэнг гэртээ авчирахыг тэр бүр хүсэхээ больчихож гэхэд хатуудсан болохгүй байх. 



Яагаад ингэж хэлэх болов гэхээр сүүлийн жилүүдэд Монголд чанаргүй төрөлт өндөр хувьтай байгаагийн зэрэгцээ умайн гадуур жирэмслэлт, БЗХӨ, аборт, хүсээгүй жирэмслэлт, үргүйдэл гэх толгойны өвчин болсон асуудал түгээмэл болж, хосуудын дунд үл итгэлцэл, хардалт, буруу харьцааг авчирсаар байна.



Үүнээс гадна халамж хүртдэг хэсгийнхний төрөлт нэмэгдсэнээс биш баялаг бүтээгч хэсгийнхний төрөлт тун бага хувьтай байгаа нь чанаргүй төрөлт хэмээн нэрлэгдэхэд хүрээд байна. Энэ юунаас үүдэлтэй вэ гэвэл, 21 мянга, шинэ гэр бүл болсон бол 500 мянга, шинээр төрсөн хүүхдэд 100 мянга, хүүхдийн 20 мянга, өрх толгойлсон эцэг, эхэд өгөх халамж, ядуу өрхийн хүнсний талон гээд төрөөс хэрэгжүүлж буй халамжийн бодлогын хар гай гэж хэлж болно. Улсын эдийн засгийг чирж, амьдрах гэж ажилдаа түүртэн зүтгэж буй татвар төлөгчид ихэвчлэн 1-2 хүүхэдтэй байхад, ажил ч үгүй,  орлого ч үгүй, амиа аргацаах чадалгүй хүмүүс нь хүүхэд “үйлдвэрлэсээр” байна. 



Тоо баримтаас харсан ч болно. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны нэгдүгээр сарын байдлаар амаржсан эхийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2016 оны нэгдүгээр сард 6275 эх амаржиж, 6304 хүүхэд эсэн мэнд мэндэлжээ. Энэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, амаржсан эхийн тоо 393-аар буюу 5.9, хүүхэд 417-гоор буюу 6.2 хувиар буурсан байна. Энэ бол өнөөх л боломжтой хэсгийнхний төрөлтийн хувь буурсныг харуулсан үзүүлэлт. Үр удмаа үлдээх эрхийг нь хэн ч хязгаарлаж чадахгүй. Гэвч төрүүлсэн хүүхдээ харж хандаж, анхаарч чаддаггүй хэсгийн төрөлтийг дэмжих бодлогоосоо татгалзаж, үр хүүхдэдээ анхаарал тавих боломжтой хэсгийн төрөлтийг нэмэгдүүлэх бодлого гаргаж, хэрэгжүүлмээр байна. 



Алтан гахай жил, гурван сая дахь иргэнд өгөх шагнал гэх мэт хоёрын хооронд “дэмжлэг” үзүүлснээс жинхэнэ утгаар нь дэмжмээр байна. Угаасаа нэг хүүхдийг хүүхдэд бүү тооц, хоёр хүүхдийг ганцад тооц гэдэг. Тиймээс чадвартай, боломжтой гэр бүлүүдийг бодлогоор дэмжиж, гурав дахь хүүхдийн бодлогыг дэмжмээр байна. Хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарал тавих боломжоор тааруу, халамжлуулагч ангийнхныг дэмжих халамжийн бодлогоосоо татгалзах цаг болж. 

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Bosoo:
End 1 halamjiluulaad surtsan teneg huur bnaa. M.A.N chini songuulid ylahiin tuld 5tolgoig baritsaand taviad baahan mungu taraachihsan odoo ch tulj duusaagui bna. Halamj gedeg M.A.N garuudiin huvid zaluusiig ajilah chadvargui hugjih bolomjgui arhind dontuulaj songuuli bolhoor zuvhun M.A.N iig songodog tolgoigui bool bolgoj uursduu munhd Mongoliin turiin deer suuj bh gesen komunist manj bodlogo yumdaa
2016-02-27
Зочин:
Халамж хэрэгтэй хумуусийг ядгаварлаж болохгуй хэт мэдэмхийрж хэрэггуй ийм том газар нутагтай говийн хэсгийг япон мэт 3 дагч оронд 100 жилээр турээслэн авсан монгийг ард тумэнд жигд тарааж олгох хэрэгтэй ямарч улс хунээ боддог учир
2016-02-27
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-27
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-27
Зочин:
Manaih shig baga hun amtai uls hun ihtei bh heregtei..yalanguya tsereg army!!tiim uchir chanargui tutult bval harin ch sain za malaa
2016-02-26
Зочин:
Энэ зах зээлийн ороо бусгаа үед халамжийн бодлого байхгүй бол жирийн бид чинь элгээрээ хэвтэнэ шүү дээ. Баян бизнесмэнүүд нь тендерээс ашиг олоод бид чинь цалингаас өөр юмгүй хэцүү ш дээ. Ирэх сонгуульд ямар ч байсан МАН-ыг дэмжнээ. Ямар ч байсан ард бидэнд хувь хүртээгээд л байдаг юм. Алтанхуяг, Фортуна Батбаяр нар шиг Чингис, Самурай бондын тэр олон тэрбум долларын ашгийг ойрын хүмүүстэйгээ хуваагаад хүртчихгүй байх.
2016-02-26