Бондын машиныг заржээ
2016-02-28

 

Тагнуулчийн тухай өгүүлэх “Жеймс Бонд” цувралын 24 дэх анги  буюу "007: Спектр" киноны үеэр ашиглаж байсан автомашиныг Лондонд болсон "Christies" дуудлага худалдаанд оруулж, зарсан тухай “www.nbcnews.com” мэдээллээ.  Уг автомашиныг 3.5 сая ам.доллароор худалдсан байна.

 

"007: Спектр"  цувралд “Aston Martin DB10” машин гардаг.  Энэхүү машиныг нийт арван хувь үйлдвэрлэсэн бөгөөд  наймыг нь тус цувралтад оруулсан билээ. Харин үлдсэн хоёрыг нь Лондоны авто үзэсгэлэнд байршуулсан юм.

 

"007: Спектр" киноны зураг авалтад ашиглаж байсан цаг, нүдний шил, гутал, хүрэм зэргийг энэ дуудлага худалдаанд оруулсан бөгөөд үүнээс олсон мөнгийг буяны үйлсэд зарцуулахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ха ха:
чингис бондын машин гэж бодлоо шт
2016-02-28