Увсад газар хөдөлжээ
2016-02-28

Увс аймгийн нутагт өчигдөр шөнө 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёрдугаар сарын 27-ны 00 цаг 32 минут 21 секундэд Увс аймгийн Тариалан сумаас баруун хойд зүгт 17 км-ийн зайд газар хөдөлсөн байна. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлж буйгаар газар хөдлөлтийн төв өргөрөг 49.87 уртраг 91.74. байсан аж.

 

Доргилт Увсын Улаангомд ч мөн мэдрэгдсэн талаар нутгийн иргэд мэдээлж байна. Ялангуяа Улаангомд орон сууцанд амьдардаг иргэдэд ор хөдлөх, тавилганы хаалга гэнэт онгойх зэргээр мэдрэгдсэн гэлээ. Мөн уржигдар орой хөдөлсөн байж магадгүй хэмээн нутгийн иргэд мэдээлж байна.

 

Shuud.mn
Сонин хачин