Өнөөдөр миний төрсөн өдөр
2016-02-29

 

Өнөөдөр 2016 оны хоёрдугаар сарын 29. Энэ жил өндөр жил буюу нарны зурхайн ёсны гурван зуун жаран зургаан хоногтой жил тохиож буй билээ. Энэ өдөр дөрвөн жилд нэг удаа болдог юм.

 

Өндөр жилийн хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүний төрсөн өдөр дөрвөн жилийн давтамжтай нэг удаа тохионо. Бид багагүй эрэл, хайгуул хийсний дүнд энэ өдөр мэндэлсэн “ховор хүмүүс”-ийг олж, баярыг хуваалцаж, сэтгэгдлийг сонссноо хүргэж байна.

 

Найзууд, шавь нарын минь сайхан сэтгэл хамгийн бэлэг

 

-Сайн байна уу. Хүрэлсүх багшаа танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

-Баярлалаа.

 

-Та аль нутгийн хүн бэ. Нас сүүдэр хэд хүрч байна.

 

-Би Сүхбаатар аймгийн Өлзийт суманд 1956 онд төрсөн.

 

-Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ. Өнөөдөр хэд дэх удаагаа тэмдэглэх гэж байна.

 

-Хүүхэд байхдаа төрсөн өдрөө тэмдэглэж байгаагүй. Бидний үед чинь төрсөн өдөр тэмдэглэх байтугай баяр ёслол ч цөөхөн байлаа. Харин сүүлд 2008, 2012 онд шавь нар, найзуудтайгаа төрсөн өдөрөө тэмдэглэсэн. Тэрнээс урьд төрсөн өдөр тэмдэглэхийг мэдэхгүй ажлаа хийгээд л явдаг байлаа.

 

-Таны утасны дугаарыг нэг шавиас тань авсан. Шавь нартайгаа төрсөн өдрөө тэмдэглэдэг гэлээ. Олон шавьтай биз?

 

-Би 1974-1979 онд Улсын багшийн дээд сургуулийн Орос хэл, утга зохиолын ангийг төгссөн. Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуульд багшилж байгаад 2011 онд тэтгэвэртээ гарсан. Б.Баатархүү бол 1998 онд X дугаар анги төгсгөсөн шавь нарын минь нэг. Багшлах хугацаандаа X анги таван удаа, VIII анги таван удаа төгсгөсөн. Тэгэхээр олон шавьтай байгаа биз /инээв/.

 

-Найз нөхөд, шавь нар нь таны төрсөн өдрийг тэмдэглэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

 

-Маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Шавь нар, найзууд маань миний төрсөн өдрийг сайхан тэмдэглэсэн. Үе үеийн төгсөгчдөөс төлөөлөгчид ирээд л. Тэдний минь сайхан сэтгэл хамгийн том, сайхан бэлэг байдаг.

 

-Энэ удаа ч мөн уламжлалаараа мэндэлсэн өдрийн баяраа хуваалцах байх.

 

-Тэгнэ дээ. Шавь нар маань багшийн төрсөн өдөр энэ жил байгаа гээд л байна. Зохих хэмжээгээр баяраа хуваалцана аа. Найзууд, шавь нарынхаа сайхан сэтгэлд үргэлж талархаж явдгаа танай сайтаар дамжуулан уламжилъя.

 

 

Хөөсөн чихэр өгвөл баярлана

 

Дөрвөн настай У.Амин-Эрдэнэ -Сайн байна уу. Чамд төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

-Баярлалаа.

 

-Өөрийгөө танилцуулаарай.

 

-Намайг Уранцэцэгийн Амин-Эрдэнэ гэдэг. БГД-ийн 78 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч.

 

-Өнөөдөр хэдэн нас хүрч байгаа билээ?

 

-Би өнөөдөр найман нас хүрч байна. 2008 оны хоёрдугаар сарын 29-нд төрсөн.

 

-Дөрвөн настайдаа төрсөн өдрөө тэмдэглэж байсан уу.

 

-Гэртээ тэмдэглэж байсан. Гэхдээ намайг тав, зургаа, долоон нас хүрэхэд манай ээж, ах нар надад хоёрдугаар сарын 28-нд төрсөн өдрийн бэлэг өгсөн.

 

-Чи ямар бэлэг авч байсан бэ. Ямар бэлгэнд дуртай вэ?

 

-Бэлгүүдээс нүдтэй чихэр гоё байсан. Бас надад хөөсөн чихэр өгвөл их баярлана.

 

-Өнөөдөр яаж баярлана гэж бодож байна.

 

-Ээж миний төрсөн өдрийг тэмдэглэж өгнө гэсэн. Ээж, нагац ах нар надад бэлэг өгнө. Дулаахан болохоор тоглоомын газарт очиж тоглоно гэж бодож байгаа.

 

-Том болоод ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг вэ?

 

-Би том болоод цагдаа болно гэж мөрөөддөг. Цагдаа байх чинь гоё шүү дээ.

 

Ийм хэвлүүхэн яриатай У.Аминэрдэнэ охиныг 2008 оны хоёрдугаар сарын 29-ны өдөр ЭХЭМҮТ-д мэндлэхэд “Улаанбаатар” телевизээс ирж, яриа авч байжээ. “Чи зурагтаар гарч байна” гээд манай ажлынхан, найзууд утасдан баяр хүргэж байсан” гэж түүний ээж хуучилсан юм.

 

 

Ээж, охин хоёул энэ өдөр мэндэлжээ

 

 

-Төрсөн өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө танилцуулна уу.

 

-Баярлалаа. Намайг Ариунцэцэг гэдэг. 1988 оны энэ өдөр Улаанбаатар хотод төрсөн.

 

-Дөрвөн жилд нэг удаа болдог төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?

 

-Жил бүрийн 28-нд тэмдэглэдэг. Харин өндөр жилд 29-ны өдрөө баярладаг.

 

-Таны ээжийг мөн хоёрдугаар сарын 29-нд төрсөн гэж сонссон. Төрсөн өдрөө ээжтэйгээ хамт тэмдэглэдэг үү. Ээжийгээ яаж баярлуулдаг вэ?

 

-Манай ээжийг Нармандах гэдэг. Бид нэг л удаа хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Бага байхдаа бэлэг дурсгалын зүйл урлаад ээждээ бэлэглэдэг байсан. Манай ээж төрсөн өдрөө нэг их тоодоггүй юм /инээв/.

 

-Хоёрдугаар сарын 29 болохоор уу. Та бас тэгдэг юм биш биз?

 

-Тиймээ /инээв/. Харин миний хувьд хүний хорвоод мэндэлсэн нь л чухал. Хэдний өдөр төрсөн нь хамаагүй.

 

-Энэ  өдөр юу төлөвлөж байна.

 

-Давхар биетэй болохоор гэр зуур байна байх. Ер нь найзуудтайгаа уулзаж, кино үзэж, хоолонд ороод энгийн л тэмдэглэдэг.

 

Төрсөн өдрөөрөө ээжийгээ баярлуулдаг

 

-Сайн байна уу. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

-Баярлалаа. Танай сайтын хамт олонд болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Мөн надтай адилхан жил бүрийн хоёрдугаар сарын 29-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг нийт хүмүүст төрсөн өдрийн мэнд хүргэж, аз жаргал эрүүл энхийг хүсье.

 

-Бидэнд өөрийгөө танилцуулна уу?

 

-Намайг Цэдэвсүрэнгийн Гансүх гэдэг. 1984 оны хоёрдугаар сарын 29-нд төрсөн. Монгол орны төв цэг болох Өвөрхангай аймгийн Бүрд сумын хүн. Манайх тун олуулаа. Би айлын 14 хүүхдийн 13 дахь хүүхэд нь болж мэндэлсэн. Манай ээж 10 эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүүхдийг эсэн мэнд өсгөж бойжуулсан буянтай буурай бий. Би одоо Ус сувгийн удирдах газрын Шугамаар ус түгээх албанд ажилладаг. 2009 оноос хойш энэ байгууллагад ажиллаж байна.

 

-Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ. Зарим хүн жил бүрийн хоёрдугаар сарын 28-нд тэмдэглэдэг гэх юм.

 

-Оюутан байхдаа нэг удаа, бас найз нөхөдтэйгээ 28-нд тэмдэглэж байсан юм байна. Гэхдээ хоёрдугаар сарын 29-нд л төрсөн учраас төрсөн өдрөө тэр өдөр нь тэмдэглэвэл илүү гоё байх гэж боддог юм. Тиймээс төрсөн өдрөө дөрвөн жилд нэг удаа л тэмдэглэдэг гэж ойлгож болно доо.

 

-Гэр бүл, найз нөхөд нь хэрхэн баярлуулдаг вэ?

 

-Мэдээж бэлэг өгөлгүй яахав. Гэхдээ бэлэг сэлт гэхээс илүү гэр бүлтэйгээ хамтдаа байж тэмдэглэхийг илүүд үздэг. Эхнэр маань хоол хийж өгнө, хамтдаа кино үзнэ. Найз нөхдөө гэртээ уриад л даруухан тэмдэглэчихдэг. Бас ээжийгээ баярлуулна.

 

-29-нд тэмдэглэсэн төрсөн өдрөөрөө авч байсан хамгийн нандин, дурсамжтай бэлгийг хэнээс авч байсан бэ?

 

-Эхнэр маань өнгөрсөн жил 28-ны өдөр их содон бэлэг барьсан. Тэр л хамгийн нандин дурсамжтай бэлэг байсан юм болов уу. Уран бичлэгээр миний нэрийг бичүүлээд жаазлаад өгсөн. Тийм бэлэг авна гэж бодоогүй болоод ч тэр үү их дурсамжтай байсан шүү. Манай гэрийн хойморт байх тун хүндэтгэлтэй, бас нандин бэлэг болсон. Эрчүүдийн төрсөн өдөр тэгээд л найз нөхдийн хүрээнд өрнөдөг хойно бэлэг сэлт гэхээс илүү баяраа хуваалцаад л өнгөрнө шүү дээ.

 

-Төрсөн өдрөөрөө авах дуртай бэлэг байдаг уу. Тухайлбал таны цуглуулгад зориулж, хоббиг хүндэлж найз нөхөд тань бэлэг өгдөг гэх мэт.

 

-Тийм бэлэг авъя, ийм бэлэг өг гээд байх нь ч хаашаа юм. Миний хоббиг хүн сонсоод гайхах байх л даа. Би шагай цуглуулдаг юм. Тэгээд ямар шагай өгөөрэй гэж хэлэлтэй биш. /инээв/. Бэлэг гэхээс илүү найзуудтайгаа сайхан ярилцаж, гэртээ баяраа тэмдэглэх нь чухал юм.

 

-Энэ удаа төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх вэ?

 

-Найз нөхөдтэйгээ салхинд гарч тэмдэглэх бодолтой байгаа. Энэ жилийн хоёрдугаар сарын  29 даваа гарагт байгаа учраас амралтын өдрөөр салхинд гарчихна. Харин даваа гарагт эхнэртэйгээ бас ээжийгээ баярлуулж тэмдэглэнэ дээ.

 

 

Аавын минь өгсөн бэлэг хамгийн нандин

 

-Танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Та бидэнд өөрийгөө танилцуулна уу?

 

-Их баярлалаа. Намайг Батдоржийн Болорцэцэг гэдэг. Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. Айлын ууган хүүхэд. Одоо аялал жуулчлалын компанид, аялалын зөвлөх/ахлах менежерээр ажиллаж байна.

 

-Энэ өдөр төрсөн хүмүүс эерэг, сөрөг янз бүрийн сэтгэгдэлтэй байдаг аж. Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ.

 

-Би зургаадугаар ангидаа байхдаа нэг өдөр эрүүл мэндийн дэвтрээ хараад хоёрдугаар сарын 29-нд төрсөн гэдгээ мэдсэн. Өмнө нь 28-нд ааваасаа бэлэг нэхээд авчихдаг байсан хүний “нүд орой дээрээ гарсан” даа /инээв/. 29-нд төрсөн гэхээр хүмүүс гайхна, “азгүй тахиа” гэж шоолно янз бүрийн л сэтгэл хөдлөл гаргадаг юм. Гэхдээ энгийн жилүүдэд 28-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг хэвээрээ. Харин өндөр жилд төрсөн өдрөө тэмдэглэхийг хүсэж, бэлтгэдэг ч заавал нэг ажил гарчихдаг байсан. Энэ жил заавал тэмдэглэнэ гээд төлөвлөж байна.

 

-29-нд төрсөн өдрөө тэмдэглэж байгаагүй ч ойр дотны хүмүүсээсээ төрсөн өдрийн бэлэг авч байсан нь мэдээж байх. Тэдгээрээс хамгийн нандин, дурсамжтай нь ямар бэлэг байдаг бол?

 

-Зургаадугаар ангид байхдаа ааваасаа авч байсан бэлэг. Маш гоё ягаан өнгөтэй, энгэр дээрээ охины зурагтай футболка. Тэрийгээ өмсөх их дуртай, бүр багадтал нь өмсөж байсан. Хүний сэтгэл мэдрэгдсэн өчүүхэн жижиг бэлгүүд ч надад таалагддаг.

 

-28-нд төрсөн өдрөө тэмдэглэх, 29-нийг өнөөдөр миний төрсөн өдөр гэж бодох хоёр мэдрэмж ялгаатай юу?

 

-Ялгаатай байлгүй яахав. 29-тэй жил хүн бүр миний төрсөн өдрийг санадаг. Огт санаанд ороогүй хүн ч залгаж мэнд хүргэдэг. Төрсөн өдрийн мэндчилгээ, зурвас хүлээж аваад тэр өдрөө л нүүр дүүрэн инээмсэглэсэн хүн явдаг юм /инээв/.

 

 

Хамгийн дурсамжтай бэлэг найзуудын өгсөн “Арсеналь”ийн футболка

 

 

Бид хоёрдугаар сарын 29-нд төрсөн хүмүүсийг хайх эрлээ үргэлжлүүлсээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд суух нэгэн эрхмийг олсон юм. Энэ бол Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын дарга, ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ш.Дамдинбазар.

 

Гар утасны дугаарын сүүлийн орныг төрсөн өдөртэйгөө зохицуулан сонгосон түүнтэй холбогдож, ярилцах цаг тун давчуу байсан юм. Тэрбээр Завхан аймгийн унаган хүү. Энгийн жилийн хоёрдугаар сарын 28-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг. Харин өндөр жилд хоёрдугаар сарын 29-нд төрсөн өдрөө гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд нижгэр тэмдэглэдэг хэмээсэн.

Төрсөн өдрөөрөө авсан хамгийн нандин, дурсамжтай бэлэг бол “Арсеналь”-ийн футболка. Хөл бөмбөгт дуртай, сонирхолтой, “Арсеналь”-ийн улаан фанат түүнд найзуудынх өгсөн бэлэг тун их таалагдсан гэдгийг тэрбээр онцолж байсан юм.

 

Тэд энэ өдөр хайртай, дотны хүмүүс, халуун бүлээрээ цуглаад найман жилийн, 32 оны өмнө, 60 жилийн урьд хүний хорвоод мэндэлсний зол баярт өдрөө тэмдэглэнэ. Төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайхныг ерөөе.

 

 Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-29
zochin:
29 uudadaa tursun udriin bayar xurgeye.Burxan ta nariig iveeg
2016-02-29