“Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” хандивын тоглолт болно
2016-02-29

МЗЭ-ийн шагналт зохиолч Ж.Заяабаатар элэгний хорт хавдар туссаны улмаас хүндээр өвчилжээ. Улмаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул зохиолч, яруу найрагч нөхдийнх нь зүгээс  түүний эмчилгээний зардалд хандив өргөх аяныг өрнүүлж байгаа аж. Ж.Заяабаатарын эмчилгээний зардлыг бүрдүүлэх хандивын аяны хүрээнд гуравдугаар сарын 1-ний өдөр буюу маргааш 19.00 цагаас “Улаанбаатар палас”-ын их танхимд “Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” хандивын тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Ж.Заяабаатар нь Чингис хаан хамтлагийн дуулсан “Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” зэрэг олонд алдартай дууны шүлэг бичсэнээс гадна “Омог босоо хавт хасар” хэмээх роман бичиж хэвлүүлсэн нь мэргэжлийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

 

Р.Улам

Shuud.mn
Сонин хачин