Энэ өдөр төрсөн 1973 хүн амьдарч байна
2016-02-29

Өнөөдөр 2016 оны хоёрдугаар сарын 29. Энэ жил өндөр жил буюу нарны зурхайн ёсны гурван зуун жаран зургаан хоногтой жил тохиож буй билээ. Энэ өдөр дөрвөн жилд нэг удаа болдог юм.

 

 

Өндөр жилийн хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүний төрсөн өдөр дөрвөн жилийн давтамжтай нэг удаа тохионо. Монгол Улсад хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн 1973 хүн амьдарч байгаа судалгааг Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас гаргасан байна.

 

Өндөр жилийн учир

 

Хүн төрөлхтөн сарны тооллоос гадна нарны тооллыг ашигласаар ирсэн. Мөн соёл иргэншил бүрд өөр өөрийн хуанлийг /цаг тооны бичиг/ ашигласаар ирсэн байна.  Эртний Болгарийн хуанли, Македоний хуанли, Атикийн хуанли, Азтекийн хуанли, Ромын хуанли зэрэг нарны тооллын систем дээр тулгуурласан олон хуанлиг хүн төрөлхтөн ашиглажээ.

 

Гэхдээ олонх улс орон Европын иргэншлийн нөлөөллөөр нэг жил 354 хоногтой Ромын хуанлиг ашиглаж байв. Дэлхий нарыг нэг бүтэн тойрохдоо 23 цаг 56 минут 04.090504 секунд зарцуулдаг (NASA – Үндэсний сансар судлалын төвийн судалгаагаар). Хожим нь энэ “алдаа” сунжирсаар МЭӨ 46 онд Юлий Цезарийн даалгавраар тус оныг 445 хоногтой болж байсан аж. Түүхэнд тухайн жилийг “Будлиант жил” хэмээн нэрлэжээ.

Энэ үеэс Ромын хуанлиг Юлийн хуанлигаар сольж ашиглаж эхэлсэн юм. Юлийн хуанлид нэг жилд 365.25 хоногтой буюу дөрвөн жил тутамд илүү нэг хоногтой болгохоор тохиролцсон байдаг. /Гэхдээ Юлийн хуанлийг одоо хүртэл Ортотоксийн шашины сүмүүд ашигласаар байна/. Гэвч энэ нь бас л алдаатай байсан юм. Юлийн хуанли нь жилд 11 минут 14 секунд илүүдэлтэй байсан боловч үүнийг мэдэлгүй даруй 1500 жил Европ, Баруун Ази хэрэглэсэн байдаг.

 

Энэхүү алдааг засахын тулд XIII Грегори:

1580-аад оны үед Григорийн одон орончид энэхүү 1500 жилийн хугацаанд дээрх алдаа нь 10 хоног болсныг тооцоод 1582 оны 10 дугаар сарын 4-ний маргаашийг шууд 15-ны өдөр болгожээ. Бас  дөрвөн жил тутамд өндөр жил, 100 жил тутамд энгийн жил байхаар уг тооллыг өөрчилж оруулсан байна. Энэхүү өөрчлөлт орсон тооллыг өдгөө бид Григорийн тоолол буюу шинэ тоолол гэж нэрлэж буй билээ.

 

Ийнхүү үзвэл

1600 он - өндөр жил

1700 он - энгийн жил

1800 он - энгийн жил

1900 он - энгийн жил

2000 он - өндөр жил

2100 он - энгийн жил болно. Мөн хуучны Григорийн хуанли нь 3 дугаар сарын 25 “Шинэ жил”-ийн эхний өдөр байсныг хожим нэгдүгээр сарын 1-ний өдөр болгосон байдаг. Өнөөдөр Григорийн хуанлийг дэлхий даяараа ашигладаг болоод байна. Манай хойд хөрш Орос улс 1918 он, харин Монгол орон маань улс 1940 онд энэ хуанлийг ашиглах болсон юм.


Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин