Улаанбаатар
Оскар: “Spotlight” ялалт байгууллаа
2016-2-29

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 88 дахь удаагийн “Оскар”-ын “Шилдэг кино” номинацийн эзнээр “Spotlight” кино шалгарч, алтан хүний эзэн боллоо. Уг кино “Шилдэг кино зохиол” номинацийн эзэн болсон билээ. Кино зохиолыг Жорж Сингер болон Том Маккарти нар бичжээ.

 

 

Энэхүү уран бүтээл бодит амьдралаас сэдэвлэсэн аж. “Boston Globe” сонины сэтгүүлчид Католик сүмийн удирдлагууд бага насны хүүхдүүдийг хэрхэн хүчирхийлдэг талаар нийтэд илчилсэн тухай уг бүтээлд өгүүлдэг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шал тэнэг. Энэ бол эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүлэгт багтах ёстой. Өөр кино авах байсийн
2016-02-29