Татвараа төлөөгүй жолоочийг торгоно
2016-02-29

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураалт тавдугаар сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 


Ингэхдээ тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг харгалзан

1, 6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард

3, 8 тоотоор төгссөн бол Гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард

5, 0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард татвараа төлөх зохицуулалтыг хийсэн. 

 

Тэгвэл нэг, хоёрдугаар сарын татвараа төлөөгүй 1, 6, 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн жолоочийг маргаашнаас хуулийн дагуу торгож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж.  

Shuud.mn
Сонин хачин
123:
xutsbaa.torgoj amjix uu.xudulguund oroltsuulaxgui baij chadax uu ain
2016-02-29