“Ялагчийн цуваа” айсуй
2016-03-01

 

 

Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Улсын драмын эрдмийн театр, Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Монголын Моно жүжгийн төв”, “Dream Art” продакшн хамтран “Ялагчийн цуваа” олон улсын фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан ганц хүний жүжгийн уралдааныг зарлалаа.

 

Уралдаанд оролцох хүсэлтэй жүжигчдийн бүртгэл хоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхэлжээ. Харин уралдааны шалгаруулалт зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 1-ний хооронд болохоор тов зарлалаа. Шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд Улаанбаатар хотноо болох “Ялагчийн цуваа-2016” олон улсын фестивальд тоглох эрхтэй болох юм.

 

Уралдааны талаарх мэдээллийг “UB parade of winners” фэйсбүүк хуудас болон Моножүжгийн төвөөс (8800-8151, 9900-5961) авч болно.

 

Эргэн сануулахад өнгөрсөн жилийн  уралдаанд Эрдэнэт хотын “Хөгжимт залуучуудын театр”-ын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу” жүжгээр, Уран бүтээлийн “Гоо нэгдэл”-ийн жүжигчин Г.Туяа “Улаан дэнлүүт асар” жүжгээр, УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл “Гётегийн Фауст” жүжгээс сэдэвлэсэн “Book” жүжгээр, О.Оюун-Эрдэнэ “Цэцгэн байшин” жүжгээр оролцсон. Үүнээс жүжигчин Б.Одгэрэл шүүгч нарын саналаар тэргүүн байрыг эзлэж, Олон улсын фестивалийг хааж тоглох эрхийг авч байсан билээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин