Нийслэлд үүрлэсэн мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэв
2016-03-01

 

Нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан долоон үйлдлийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

 

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн 52 настай, эмэгтэй Б нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд "Армон жоли" ХХК-ийн байранд мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлжээ. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна. 

 

Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Хаан бургер” үйлчилгээний төвд, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны  “Жүр Мандал” автомат тоглоомын газарт, мөн дүүргийн 18 дугаар хороонд “Мичид" төвд хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж, байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Эдгээр хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо "Нархан" хотхоны тоглоомын газарт, тус дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Оргил стар" хотхоны тоглоомын газарт хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлсэн байна.

 

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны “Хан-Хөхий” хоолны газарт мөн хууль бусаар мөрийтэй тоглоом ажиллуулж байжээ.

 

Эндээс харахад үйлчилгээний төв, хоолны газар, автомат тоглоомын газар нэрээр үйлдлээ далдалсан хууль бус мөрийтэй тоглоомын газар нийслэлд үүрлэжээ. Хууль бусаар мөрийтэй тоглуулагчдын дунд тухайн обьектыг түрээслэгч болон орон нутгаас Улаанбаатар хотод түр оршин суугч хүртэл байсныг эх сурвалж хэлж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн

243.1.Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 

243.2.Энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

 

Цагдаагийн байгууллагад дээрх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
MURIITAI TOGLOOMIIN GAZRUUDIIG ILCHILSEN HUND IH HEMJEENII MONGO AMLUUUL SHUUD ENE BUSSINES BHGUI BOLNO UUL NI AMARHAN L DAAA
2016-03-01
Зочин:
Мөн. Та тоглож байхдаа гэрийн хаяг утасны дугаараа өгнө үү. Бид очиж найдвартай торгууль тавих болно.
2016-03-01
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-01
zochin:
ЕР НЬ ГЭРТЭЭ МУУШИГ ТОГЛОВОЛ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ УУ
2016-03-01
Зочин:
Мөн. Та тоглож байхдаа гэрийн хаяг утасны дугаараа өгнө үү. Бид очиж найдвартай торгууль тавих болно.