”Рио -2016”-ын Монголын багийн ахлагчаар Ж.Хатанбаатар ажиллана
2016-03-01

Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр, Зуны XXXI дэх олимпийн наадам Бразилын Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд болно. 

 

Монголын Үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр тус наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн ахлагч болон ахлагчийн орлогч тодров. "РИО -2016" олимпийн наадмын багийн ахлагчаар Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Ж.Хатанбаатарыг томилсон байна. Харин МҮОХ-ны ерөнхийлөгчийн шийдвэрээр "Москва-1980" олимпийн мөнгөн медальт, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдиныг багийн ахлагчийн орлогчоор ажиллахаар болжээ.

 

Манай баг тамирчдаас "РИО-2016" олимпийн наадамд өрсөлдөх эрхийг чөлөөт бөх, буудлага, хөнгөнатлетик, байт харваа зэрэг төрлүүдэд аваад байгаа билээ. Жүдо бөхийн тамирчдын хувьд олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүдэд оролцож байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин