Д.Хосбаяр: Эхнэрээ эзгүйчлэх боломж гарахгүй байна
2016-03-01

  “Грийн филм”, “Крос энтертайнмент”-ийн хамтын бүтээл “Эхнэрийн эзгүйд” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байна. Киноны гол дүрд тоглосон жүжигчин Д.Хосбаяртай уулзаж ярилцлаа.

 

-Биндэр сумын хэсгийн төлөөлөгчийн амрыг эрье?

 

-Амрыг эрье /инээв.сур/. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.

 

-“Эхнэрийн эзгүйд” кино  бидний  уулзах шалтгаан боллоо.

 

-А.Баярсайханы зохиол, Г.Содбилэг найруулагчийн бүтээл “Эхнэрийн эзгүйд” кино маань залуу хосуудын хайр дурлал, тэдний үл ойлголцлыг харуулна. Хэдийгээр инээдмийн төрөл жанрын кино боловч үзэгчид киногоо үзээд гарахдаа гэр бүлийн үнэ цэнийг мэдэрч, нэгийг бодож хоёрыг тунгаах байх. Киноны нэр их далд утгатай. Залуучууд эхнэрийнхээ эзгүйд юу хийдэг юм. Зарим нь гэрээ цэвэрлээд, хоолоо хийгээд хүлээгээд сууж байна. Үгүй бол гарч яваад өөр бүсгүйтэй уулзаж байна. Хөдөө орон нутаг руу хоногоор ажилтай явсан хойгуур нь шоудах гэдэг ч юм уу олон талтай асуудал хөнднө.

 

-Нэг ангийнхан ажилласан гэж  сонссон?

 

-2009 онд СУИС-ийн жүжигчний ангийг ардын жүжигчин Б.Мөнхдорж багшаар удирдуулж  төгссөн  анги хамт олны хамтарсан анхны уран бүтээл гэдгээрээ онцлог. Тухайлбал, киноны зохиолыг А.Баярсайхан гэдэг манай ангийн залуу бичсэн. Харин гол дүрд нь мөн нэг ангийн гурав болох Баасанжав, Энхбат, миний бие гэсэн гурван залуу тоглосон. Найруулагч, жүжигчид гээд бүгд нэг ангийнхан.

 

-Инээдмийн киног шүүмжлэх хүн олон байдаг.

 

-Хүмүүс сайн муу олон л зүйл ярьж байна. Гэвч бид хийсэн гэдэгтээ л олзуурхаж байгаа. Инээдмийн киноноос бодууштай санаа гарч ирдэг хошин егөөдөл шүү дээ. Аливаа уран бүтээл хүний эмзэглэлээс төрдөг. Тухайлбал, манай кинонд бөөтэй хэсэг байгаа. Энэ бол нийгэмд  хэлж байгаа бас л нэг хандлага юм. Киноны хэсгээс үзсэн хүмүүс Монголчууд эрт дээр үеэс шүтэж ирсэн тэнгэр, зарлигаа хошин шогт битгий хутгаач гэдэг зүйлийг хэлж байна. Тэгвэл яагаад үүнийг тусгасан бэ гэхээр өнөөгийн нийгэмд бөөгийн шашин хоёр талтай болчихоод байна. Бидний хувьд хүн залилж худлаа зүйл хэлж мөнгө авдаг тэр талын бөө энэ нийгэмд байгаад байна гэдгийг л хошин байдлаар илэрхийлэх гэж оруулсан.

 

-Бүтээсэн дүрийнхээ тухай тодотговол?

 

-Миний хувьд анх удаа инээдмийн дүр бүтээлээ. Дүрээрээ дамжуулан өнөө цагийн залуучуудын нийтлэг дүр төрхийг харуулахыг хичээсэн. Мөн энэ дүрд яаж тогловол хүмүүст их хүрэх бол гэдэг талаас нь бодож, их  л энгийн байхыг хичээж ажиллалаа. Жавхаа гэдэг залуугийн дүр бол сургуулиа төгсчихсөн хэр нь мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Амьдрах гээд өөр зүйл хийгээд явж байгаа ч туйлын зорилго, мөрөөдөл нь товхийсэн амьдралтай, гэр бүлтэй, аз жаргалтай болохыг л хүсдэг. Нинжин сэтгэл, нимгэн түрийвчтэй алхаж яваа ч бүгдийг болгохсон гэсэн хүсэлтэй залуугийн дүр юм. Эцэст нь гайхалтай зүйлтэй учирна. Үүнийг шууд хэлчихэл кино утгагүй шүү дээ. Би чинь их төлөв даруу хүн шүү дээ. Харин Жавхаа бол “буруу” сэргэлэн нөхөр/инээв.сур/.

 

-Хүн инээлгэх хэцүү байв уу?

 

-Би өмнө нь дандаа утга уянгын кинонд тоглож байсан. Энэ бол миний анхны инээдмийн бүтээл. Тэр утгаараа надаас маш их хичээл зүтгэл, ур чадвар шаардсан. Жүжигчин хүний хувьд бас нэгэн шалгуур, шинэ содон мэдрэмжийг надад өгсөн. Хүн уйлуулах амархан, инээлгэх хэцүү гэдэг үнэхээр үнэн юм билээ.

 

-Жүжигчин хүн бүрт бүтээхийг хүсдэг дүр байдаг. Таны хувьд?

 

-Түүхэн дүр бүтээхийг мөрөөддөг. Энэ магадгүй жүжигчний мэргэжлээр төгссөн хүн бүрийн мөрөөдөл болов уу. Тухайлбал Мандухай Сэцэн хатны амьдарч байсан тэр зуунд бид амьдарч байгаагүй болохоор Н.Сувд гуайгаар л төсөөлдөг. Тэр хэрээрээ Сувд гуай түүхэн хүн болж мөнхөрч байна шүү дээ. Чингис хаан гэхэд л Өвөрмонголын Баасанжав гэдэг жүжигчнээр төсөөлөх жишээтэй. Үүн шиг Монголын хаад, баатар, түүхэн хүний дүрд тоглох бол миний мөрөөдөл.

 

-УДЭТ-аас гарсан шалтгааныг асуумаар байна?

 

-2009 онд СУИС-ийг төгссөн жилдээ УДЭТ-ын “Парисын дарь эхийн сүм” жүжигт тоглосноос хойш студийн жүжигчин гэдэг статусаар гурван жил ажилласан. Театраас гарсанд бол утга учир гэх зүйл байхгүй. Залуу хүн өөрийгөө нээж, олон талт байж үзье. Студид харьяалагдаж үзэх гэж л театраас гарсан.

 

-Дараагийн уран бүтээлийн сонин хачин?

 

-Төлөвлөгөө байна. Энэ сарын 7, 8-нд Дархан, Эрдэнэт хотод гаргах, албан ёсоор “Эхнэрийн  эзгүйд” киноны нээлтийг хийх хүсэл сонирхол байгаа. “Өвлийн тууж” хэмээх уран сайхны кинонд зургийн даргаар ажиллаж, мөн туслах дүр бүтээсэн. Энэ кино “Эхнэрийн эзгүйд” киноноос тэс өөр бүтээл. Шал өөр утга санаатай, нийгэмд хэлэх тэс ондоо хаягтай кино маань ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ.

 

-Саваагүй асуулт асуухад та эхнэрийнхээ эзгүйд юу хийдэг вэ?

 

-Би эхнэрийнхээ эзгүйд аль болох хүүхдүүдтэйгээ ойрхон байхыг хичээдэг. Хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж, авна. Гэхдээ надад эхнэрээ эзгүйчлэх боломж гарахгүй  байна. Манай хүн нярай хүүхэдтэй. Тэгэхээр эсрэгээрээ би л эзгүй байдаг юм.

 

-Сүүлд нь таньд нэмж хэлэх зүйл байна уу?

 

-Маш олон залуучууд хамтарч амьдардаг. Бүх зүйл нь дундаа. Тэндээс амьдрал эхэлнэ. Нэг өдөр цөм шоудснаас асуудал үүснэ. Асуудал тохиолдоход хэн нь хэн бэ гэдгийг манай кинонд өгүүлнэ. Хавар цаг болж, байгаль дэлхий уярч байна. Энэ үед залуучууд цаанаа л нэг гэгэлгэн болчихдог шүү дээ. Тэгэхээр манай киног ирж үзээд, баяр жаргал, хайр, ухаарал, цагаахан инээдийг олж авахыг хүсэж байна.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Oyuna:
Shan zaluuu
2016-03-02
Unshigch:
Yumig oilgoj unshij chadahgui tegeed huniig eldveer haraagaad yamar buduuleg yum be, yagaad booj uheh geed bgaam boloo ene door setgegdel bichsen amitan...setguulch ehner ezguid yu hiideg be gelee huuhdee tsetserlegt ugch avdag, huuhduudteigee oirhon bdag gehdee ehner barag ezgui baidaggui bi l ezgui bdag ehner nyalh huuhedtei uchir gertee bainga baidagaa ...gesen bn mal min...oilgovuu...? Oilgoogui dee...
2016-03-01
Oyuna:
Shan zaluuu
zo:
chatsga tsarait mini ugee olj hutsaach ehneree ingej heldeg mal chamaas uur bhgui shu, saihan yum yarij bga yum shig marsaigad ain ,huuhdede yu gj heleh uu pyazdy mini,uur sedveer yum hii sulidaak boovoo
2016-03-01