БХИС-ийн спорт цогцолбор баасан гаригт нээгдэнэ
2016-03-01

БХИС-ийн спорт цогцолборын барилгын нээлт энэ сарын 4-нд болно. Барилгын нээлтэд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон БХЯ, ЗХЖШ-ын  удирдлагууд оролцох аж.

 

БХИС-ийн Спорт цогцолбор нь сагсан бөмбөгийн стандарт бүхий хоёр талбайтай, бөх болон гардан тулаан, чийрэгжүүлэлтийн таван жижиг танхим, багш ажилчдын өрөө тасалгаа контороос бүрдсэн иж бүрэн цогцолбор юм. Тус цогцолборыг 2013 оноос барьж эхэлсэн аж.

 

Удахгүй Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байр ашиглалтад орох юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин