Т.Хаш-Эрдэнэ: Медиа экспо бол шинэ боломж
2016-03-02

“Монголын Медиа Корпораци”-ийн Маркетинг, борлуулалт,хамтын ажиллагааны газрын Захирал Т.Хаш-Эрдэнэтэй товч ярилцлаа. 

 

 

-“Медиа экспо” гэсэн сурталчилгаа сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татаж байна. Экспо гэхээр уншигчдад дуу чимээтэй том үзэсгэлэнгийн танхим, боршуур тараасан хүмүүс буудаг. Танай экспо үүнээс юугаараа ялгарах вэ?

“Медиа экспо” гэдэг Монголд шинэ ойлголт. Гадны улс орнуудад  цахим орон зайд экспог зохион байгуулах, эсвэл уламжлалт болон цахим экспог хамтран зохион байгуулах нь үр дүнтэй гэдэг нь нэгэнт батлагдсан зүйл. “Үл хөдлөх хөрөнгийн медиа экспо” нь товчхондоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон онлайнд суурилсан үл хөдлөх хөрөнгийн үзэсгэлэн худалдаа юм.

 

“Үл хөдлөх хөрөнгийн медиа экспо” нь товчхондоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон онлайнд суурилсан үл хөдлөх хөрөнгийн үзэсгэлэн худалдаа юм. 

 

Экспогийн үр дүнд орон сууцтай болох хүсэлтэй иргэд цуу яриа, хэтрүүлсэн сурталчилгаанд тархиа угаалгаж, цаг алдалгүй  ТВ, сонин, интернэт, ФМ радио зэрэг  мэдээллийн гол эх сурвалжаар хүссэн мэдээллээ авч, сонголтоо хийх боломжтой болж байна.

 

“Монголын Медиа Корпораци” гэдэгт ямар хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулж ойлгох вэ?

“Монголын Медиа Корпораци”-д Ийгл Ньюс телевиз, Үндэстний ТОЙМ сэтгүүл, Ардын эрх сонин, Eagle.mn сайт, ФМ 91.1 радио гэсэн мэдээллийн сувгууд багтдаг. Үзэгч, уншигчдын тодорхой хүрээлэл, чиглэл бүхий эдгээр сувгуудаар дамжуулан нэгж мэдээллийг олон талт, “Бүрэн зураглал”-аар нийгмийн бүхий л хүрээнд хүргэх бодлогыг бид баримтлан ажиллаж байна. Медиа экспо бол энэ бодлогынхоо хүрээнд хийж буй бас нэг алхам.

 

-Барилгын салбар хүндхэн байгаа үед ийм хэлбэрийн экспо зохион байгуулж байгаагийн шалтгаан юу вэ?

Зах зээлийн уналт, сэргэлтийн тухай ямар өнцөгөөс харж байгаа нь сонирхолтой юм. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны 230 орчим төсөл хэрэгжиж байгаагаас 100 гаруй орон сууцны төсөл нь ашиглалтад орж, борлуулагдаж байна гэсэн статистик байна. Орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн тоо ч өсч байгаа. Энэхүү “Медиа экспо” нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрэлтийг өдөөж, нийлүүлэлтийг дэмжих зорилготой. Орон сууцтай болох хүсэлтэй иргэд болон байраа борлуулах зорилготой компаниудын хооронд гүүр болно гэсэн үг.

 

Орон сууцтай болох хүсэлтэй иргэд болон байраа борлуулах зорилготой компаниудын хооронд гүүр болно гэсэн үг.

 

 

 “Үл хөдлөх хөрөнгийн медиа эскпо” хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

 Экспо маань 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний хооронд буюу нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ нэг сарын турш орон сууцтай болох хүсэлтэй иргэд  үл хөдлөх хөрөнгийн бүхий л мэдээ, мэдээллийг www.mediaexpo.mn сайт болон “Монголын Медиа Корпораци”-ийн дээр дурьдсан өндөр хүртээмжтэй мэдээллийн сувгуудаас хүлээн авч, сонголтоо хийх боломжтой.

 

Т.Хаш-Эрдэнэ: Медиа экспо бол шинэ боломж

 

“Медиа экспо”-д оролцож байгаа барилгын компаниудад зохион байгуулагчдын зүгээс ямар давуу талыг амлаж чадах вэ?

Энэ экспогийн нөлөөллийн хүрээ зөвхөн үзэсгэлэнгийн танхимаар хязгаарлагдахгүй, хэрэглэгчийн мэдээлэл хүлээн авч болох бүхий л сувгийг хамарч байгаа нь хамгийн том давуу тал юм. Барилгын компаниудын хувьд уламжлалт буюу зааланд зохион байгуулагддаг үзэсгэлэнд оролцохын тулд талбай түрээслэх, павильоны дизайн загвар гаргах, танилцуулга бэлтгэх, хүний нөөц авч ажиллуулах зэргээр зардал гардаг. Медиа экспо нь энэ мэт зардлыг хааж өгнө.  2-3 хоног үргэлжлэх үзэсгэлэнг зорьж ирэх хүмүүсийн тоо 3-10 мянгад л эргэлддэг гэсэн судалгаа ч бий.

 

Харин медиа экспо нь хүртээмжийн хувьд 50 дахин их буюу нэг дор 500 мянган хүнд орон сууцаа сурталчилах, контент үйлдвэрлэлийн буюу маркетингийн үйл ажиллагааны зардлаа хэмнэх, үр дүнтэй зарцуулалтаар борлуулалтаа нэмэгдүүлэх зэрэг давуу тал олгож байгаа юм.

 

Экспогийн цар хүрээг хэрхэн харж байна?

Медиа экспо нь сарын хугацаанд 30 компани, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллана. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бүхий л мэдээллийг www.mediaexpo.mn сайтнаа төвлөрүүлж, хамгийн хүртээмжтэй мэдээллийн сувгуудаар баталгаатай эх сурвалж бүхий мэдээллийг олон нийт, зорилтот хэрэглэгчид хүргэнэ.

 

Нөгөөтэйгүүр барилгын компаниудад сарын хугацаанд багцын  үнэ төлөөд маркетингийн идэвхжүүлэлтийн оновчтой, хүртээмжтэй арга хэрэгслүүд буюу телевизийн нэвтрүүлэгт оролцох, рекламаа цацах, сонин, сэтгүүлд сурталчилгаагаа байршуулах, баннер, видео зэргийг сайт, сошиал медиагаар түгээх боломж олгож байна.

 

Танай корпорацийн зүгээс цаашид  өөр төрлийн медиа экспог зохион байгуулах уу?

Мэдээж хэрэг медиа экспо зөвхөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлээр  хязгаарлагдахгүй. Өөр чиглэлээр медиа экспо зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Товчхондоо www.mediaexpo.mn сайт бол виртуал үзэсгэлэнгийн танхим гэж ойлгож болно. 

 

Эх сурвалж: eagle.mn

Shuud.mn
Сонин хачин