Айлын гэр дайрч, хүний аминд хүрэв
2016-03-02

"Toyota Prius-20" маркийн автомашины жолооч айлын гэр дайрч, хүний амь хохирсон хэрэг гарчээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багийн ... тоотод байх гэрийг жолооч Д нь дайрсны улмаас тус тоотод оршин суух иргэн 29 настай, эмэгтэй Ш нас барж, хоёр хүн гэмтсэн байна.

 

Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин