Жолооч бүрийн хэвшүүлэх дадлууд
2016-03-02

Машинтай байх сайхан. Явж суух ажлаа хэнээс ч, юунаас ч хамааралгүйгээр зохицуулчихна. Гэхдээ өөрийн болоод өрөөлийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг жолооны хүрдтэй хамт атгаж яваа гэдгээ мартах учиргүй. Тиймээс бид энэ удаа жолооч нарыг заавал хэвшүүлэх ёстой дадлуудыг сануулж байна.

 

  • Машинаа асаагаад, бүсээ бүсэл. Дараа нь толио тааруулсан эсэхээ шалгаж, тормосоо шалгаад хөдөлгөөнөө эхлүүл.

  • Ухрахын өмнө дуут дохио өг. Энэ нь ойр орчимд байгаа хүмүүст анхааруулга болно.

  • Хурдны дээд хэмжээг хороолол дунд 10, хот дотор 50, хотоос гадна 60 км/цагаас хэтрүүлэхгүй байх.

  • Уулзвар нэвтрэхээс 20 метрын зайд эгнээгээ эзэл.

  • Урд талын машинаас үргэлж зайтай явах.

  • Хот доторх гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхээс аль болох зайлсхийх.

  • Хажууд сууж яваа хүнийг уулга алдахад сандарч, түүний үгээр жолоо барихгүй байх.

  • Гэрлээр амжиж орох гэж яарахгүй байх. Улаан, шар гэрэл ассан тохиолдолд зогсох.  Уулзвар нэвтэрсэн үед шар гэрэл ассан үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэх ёстой гэдгийг санаж байх.

  • Огцом зогсохоос зайлсхийх. Дохиогоо өгөөд, толиндоо харж, баруун гар тийш шахаж зогсох.

  • Илүү дугуй, чирэгч, шатахууны сав, холбогч зэргийг тээшиндээ байнга авч явах.

  • Бичиг баримтаа шалгаж хэвших.

 

Энэ бүхнийг дадал болгож чадвал жолооч та хөдөлгөөний үед үүсэх бүх асуудлаас хол байж чадна.

Shuud.mn
Сонин хачин
лхагва:
эгнээгээ барьж цагаан зураас зайдалж эсвэл нэг хоердугаар эгнээний дундуур явах бага хурдаар хоер гуравдушаар эгнээгээр сажлахгvй байх
2016-03-02
2016:
za oilgoloo
2016-03-02
Зочин:
Unen shuu, jolooch bolgon hicheegeed uzeerei, tegvel yadaj hajiigaar dairch baisan ch uuruu taivan zuv yavbal yah ch ugui shtee, ter chichreed dairsan nuhur teer tend ochood yaaaag uurteigee adilhan nuhurtei naalddag yum, taarsan yumnuud dugui duguigaa olnoo gedeg dee...
2016-03-02