Бондын өрийг өр тавьж төлөхөөс өөр боломжгүй
2016-03-02

Эдийн засагч Ч.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

 

-Ойрын хугацаанд хөрөнгө оруулалт сэргэх үү. Таны харж байгаачлан энэ онд манай улсын эдийн засгийн төлөв байдал ямар байх чиг хандлагатай байна?

-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа. Манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр унасан. Ойрын 1-2 жилдээ түүхий эдийн үнэ бодитой өсөхгүй гэсэн таамаглал байна. Дээрээс нь хөрөнгө оруулагчид манай улсыг орхисон. 2012 онд 4.4 тэрбум ам.доллар жилдээ орж ирж байсан бол 2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар дөнгөж 70 орчим сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь чамлахаар үзүүлэлт юм. Үүнээс гадна жирийн иргэн, аж ахуйн нэгжээсээ эхлээд төр засаг хүртлээ бүгд өрийн дарамтад орчихсон. Зээлээс зээл, өрнөөс өрний хооронд өдөр хоногоо аргацааж байна. Банкуудын эрсдэл нэмэгдэж, зээлийн эх үүсвэрийн дутагдалд орчихсон. Иргэдийн орлого, худалдан авах чадвар муудсан, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдчихсон байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг бүхэлдээ агшиж, цусны эргэлт нь удаашраад хүндхэн байгааг хүн бүр мэдэрч байгаа. Хэдхэн жилийн өмнө дэлхийд гайхагдаж байсан эдийн засгийн өсөлт жил дараалан саарсаар энэ жил нэг хүрэхгүй хувьтай гарах талаар ОУВС, Дэлхийн банкнаас мэдээлсэн. Нөхцөл байдал ийм хүнд байгаа үед бид хугацаа алдахгүй, байгаа нөөц бололцоогоо дайчлан оновчтой зөв бодлого явуулах шаардлагатай байна. Тухайлбал, Тавантолгойг хөдөлгөөнд оруулахаас эхлээд томоохон төслүүддээ, хөрөнгө оруулалт татах чиглэлд анхаарах нь зүйтэй. Ядаж төр засаг маань өөрсдөөс шалтгаалах зүйлсээ шуурхай шийдвэрлэж, хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгмөөр байгаа юм.

 

-Улсын эдийн засгийг солонгоруулах талаар өнгөрсөн хугацаанд багагүй ярилаа. Гэвч үнэндээ уул уурхайн хэт хамааралтай хэвээр байсаар л байна?

-Уул уурхайгаас олж буй орлогоороо бусад салбараа дэмжих, эдийн засгаа солонгоруулах тал дээр төрийн бодлого тааруу байсан болов уу гэж хувьдаа боддог. Байгаа боломж, хөрөнгө мөнгөө үр ашигтай хуваарилж чадахгүй байна. Үнэндээ уул уурхайн өндөр өсөлтийн үеэ бид бүрэн гүйцэд ашиглаж чадаагүй. Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, “Чингис”, “Самурай” бондын их хөрөнгийг үр ашигтай зарцуулах тал дээр хангалтгүй ажиллалаа. Тухайлбал, бондын хөрөнгийн нэлээд хэсгийг гудамж талбай засах, зам тавих, сурагчийн дүрэмт хувцас оёх гэх мэт үр ашиг багатай зүйлд зарцуулсан. Зам хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Зам дагаж хөгжил ирдэг нь ойлгомжтой. Гэхдээ арилжааны өндөр хүүтэй зээл авч хүн явдаггүй уул өөд зам барих нь зөв байсан эсэхэд гол зангилаа байгаа юм. Зам тавихдаа үндэсний компаниудаа дэмжээд байгаа юм уу гэхээр бас үгүй. Замд зарцуулсан хөрөнгийнхөө багагүй хувийг гадаадын компаниудад өгчихсөн. Түүнийхээ оронд дотоодынхоо компаниудыг дэмжиж болох байсан. Уг нь зэс хайлуулах үйлдвэр, бензин шатахуунаа үйлдвэрлэх, эрчим хүчээ гадагшаа гаргахад чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийх байсан юм. Бид нэг сая тонн газрын тос гадагш гаргачихаад буцаагаад өндөр өртөгтэй шатахуун оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл, экспортыг дэмжсэн, импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг танай, манай нам гэлтгүй санхүүжүүлсэн бол өдийд нөхцөл байдал арай өөр байх байсан.

 

-Бондын зарцуулалтад сэтгэл дундуур байгаа юм аа даа. Тэгвэл та бүхэн томоохон бондын зарцуулалтыг хянаж чадаж байна уу?

-Сэтгэл дундуур байхаас өөр яах вэ. Ямар ч бэлэн төсөлгүй байж, өр тавиад мөнгө авчихсан. Энэ тухай нь иргэд шүүмжлээд ирэхээр “Чингис” бондын менежментийг Төв банкинд даатгаад, цаадах нь банкуудад байршуулан мөнгө хүүлэх хэрэгсэл болсон шүү дээ. Жилд 70 гаруй сая ам.долларын хүү төлж байгаа учир иргэд шүүмжлэх нь зүйн хэрэг. Бидний хувьд бондуудын тухай мэдээллийг бүрэн дүүрэн биш ч гэсэн тодорхой хэмжээнд авч байгаа. Үнэндээ бондын зарцуулалтыг гарын салаагаар урсгасан гэж болно. Хамгийн гол нь бондоос авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдэг асуудал байгаа юм. Жижиг, дунд бизнесээ дэмжиж байна ч гэдэг юм уу, ямар нэгэн гоё нэр, сайхан үг хэлээд байгаа мөнгөө тараагаад өгч болно. Харин эргээд энэ бүхэн үр ашигтай байх шаардлагатай биз дээ. Зээл зориулалтын дагуу байх ёстой. Гэтэл үүнийг хянадаг механизм байхгүй. Түүнчлэн санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн эдийн засгийн тооцоо судалгаа үнэн зөв бодитой эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Ер нь Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийг зориулалтын дагуу ашигласан эсэхэд төр засгаас хяналт шалгалт хийх цаг болсон. Бага хүүтэй мөнгө авчихаад үйлдвэрээ барихгүй, төслөө хэрэгжүүлэхгүй мөнгө хүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа бол авсан, өгсөнд нь хариуцлага тооцох ёстой.

 

-Эдийн засаг сайнгүй байгаа энэ үед инфляц 1.9 хувьтай гарсан таатай мэдээг Монголбанкнаас дуулгасан. Гэвч иргэдийн амьдралд ахиц гарсангүй гэсэн шүүмжлэл эсрэг талд нь өрнөх болов. Энэ яг ямар ойлголт байна вэ?

-Монголбанк инфляцыг 2003 оноос хойш л нэг оронтой тоонд барина гэж мөнгөний бодлогын зорилт тавин ажиллаж ирсэн. Гэвч энэ зорилт 2014 оноос анх удаагаа биелж байна. Энэ бол эдийн засагт сайн мэдээ мөн үү гэвэл маргаангүй. Гэхдээ энэхүү үзүүлэлт нь сайндаа гарч байгаа биш, эдийн засаг хямарсан, иргэдийн худалдан авах чадвар муудсаны илрэл гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, инфляцыг хэрхэн тооцдог вэ гэвэл маш ойлгомжгүй байдал бий болдог. Албаныхан сагсанд байгаа 329 нэр төрлийн барааг авч үздэг гэж хэлдэг. Гэвч ямар бараа байдаг, түүнээс аль нь хэдэн хувийн жин эзэлдэг тухай олон нийтэд ил биш. Тухайлбал, шатахуун, гурил, мах гэх мэт бараа сагсанд ямар хувийн жин эзэлдгийг хэн ч мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй юм чинь эрх мэдэлтнүүд тоон дээр тоглох боломж нээлттэй. Тиймээс инфляц тооцох аргачлал, сагсанд орж буй бараа бүтээгдэхүүн, эзлэх хувийн жинг олон нийтэд ил болгох шаардлагатай. Ер нь сүүлийн үед Үндэсний статистикийн газрын зарим тоо баримтад эргэлзэх болсон. Тухайлбал, эдийн засаг агшиж, олон мянган аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, иргэдийн орлого, худалдан авах чадвар эрс муудчихаад байхад эдийн засгийн өндөр өсөлттэй байсан үеэс илүү ажилгүйдлийн төвшин буураад байгаа гэдэг мэдээлэл үнэхээр гайхшрал төрүүлж байгаа юм. Уг нь онолоороо эсрэгээрээ баймаар юм.

 

-Тэгвэл “Инфляц буурсан учир зээлийн хүү дагаж буурах ёстой” гэсэн УИХ-ын даргын үгэнд итгэх үү, яах вэ?

-Ганц хоёр сарын тоон үзүүлэлтийг харчихаад 10-20 жилийн төлөвлөгөөгөө гаргадаг байдал нь өөрөө ойлгомжгүй байгаа юм. Манай улсын инфляцийн төвшин тогтворгүй шинжтэй. Одоо байгаа инфляцын төвшин ирэх жил хоёр оронтой тоонд хүрч болох шүү дээ. Тэр үед ипотекийн зээлд хамрагдсан 80 мянган иргэнийхээ зээлийн хүүг өсгөх үү. Монгол Улсын ипотекийн зээл бол төрийн бодлого, дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа. Сүүлийн гурван жилд Монголбанкны зүгээс үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд энэ зээлийг мөнгө хэвлэн санхүүжүүлсэн. Үүнийг ОУВС, Дэлхийн банкны зүгээс таашаагаагүй. Өөрөөр хэлбэл, үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зогсоохыг зөвлөсөн. Тэгэхэд манайхан найман хувийн зээлийн хүүг таван хувь болгоно гэж байна. Үүнийг би нэг талаас эдийн засгийн тооцоо судалгаагүй, сонгууль угтсан улс төр гэж харж байгаа. Нөгөө талаас барилгын компани, банкууд дээр үүссэн эрсдэлийг иргэдтэй хуваалцах бодлого гэж ойлгож байгаа. Иргэний хувьд зээлийн хүү бууруулахыг 100 хувь дэмжиж байгаа. Ер нь иргэдээ төр дэмжих гэж байгаа бол алагчлах хэрэггүй. Тухайлбал, 80 ам.метр талбайгаас дээш хэмжээтэй орон сууцыг жилийн 20 орчим хувийн хүүтэй зээлээр авсан 20 гаруй мянган өрх бий. Тэднийг өнөөдрийг хүртэл найман хувийн зээлд хамруулаагүй. Адилхан л Монгол Улсын иргэн шүү дээ. Тэднийг үгүйдээ гэхэд эхлээд найман хувьд хамруулах ёстой. Тэгж байж таван хувийн тухай ярих нь зөв байх. Эдийн засагчийн хувьд таван хувь болгох гэхээс илүү одоо байгаа найман хувиа цаашид зогсоохгүй тогтвортой явуулах тал дээр илүү анхаарлаа хандуулах нь уг нь үр дүнтэй, урт настай бодлого болно.

 

-Ирэх жилээс бондуудын үндсэн төлбөрийг хийж эхэлнэ. Дотоодын нөөц бололцоогоо ашиглаад өр тавихгүйгээр үүнийг давах боломж бий юу?

-Тийм боломж байхгүй. Ирэх оны сүүлийн сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлнө. 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. Үүн дээр хувийн хэвшлийн өр гарч ирнэ. Төсөв дийлэхгүй. Монгол Улсын нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр сүүлийн дөрвөн жилд 26 дахин нэмэгдэж 950 тэрбум төгрөгт хүрээд байна. Зөвхөн гадаад, дотоод зээлийн хүүнд төлж байгаа мөнгө. Төсвийн орлого бүрдэхгүй, төсвөө жилд 2-3 удаа тодотгож байна. Төсвийн гол орлого бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уначихсан байдаг. Дээрээс нь валютын нөөцөө шавхчихсан. Улсын маань зээлжих зэрэглэл 2012 оноос хойш 3-4 шатлал буурчихсан байдаг. Засаг төр маань үнэндээ өр зээлээр л амь аргацааж байна. Хэдхэн жилийн өмнө манай улс 4-5 хувийн хүүтэйгээр гадаад зах зээлээс мөнгө босгож байсан бол өнөөдөр 7-9 хувиар л мөнгө олдохоор байна. Тиймээс өрөө төлөхөд ихээхэн хүндрэлтэй байх дүр зураг харагдаж байгаа юм. Миний харж байгаагаар тодорхой хэсгийг нь төлөөд үлдсэнийг нь дахин санхүүжүүлэх замаар шийдвэрлэх байх. Цөөн үгээр хэлбэл, бондын өрийг өр тавьж төлөхөөс өөр боломж байхгүй байна. Сүүлийн жил УИХ, Засгийн газар олон татварыг нэмлээ. Энэ чинь төсвийн орлогоо яаж бүрдүүлэх, өрөө яаж төлөх вэ гэдгийн эхлэл юм. Уг нь төр засаг эдийн засгийн хямралтай хүнд үед ард түмний нуруунд ачаа нэмэлгүй дотоод нөөц бололцоогоо ашиглан томоохон төслүүдээ хурдан эрчимжүүлэх ажлыг шуурхайлах, хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх талаар бодитой арга хэмжээ авмаар байна. Нөгөөтэйгүүр, төсөв, мөнгөний зөв бодлого явуулан, эдийн засгаа сэргээх, зээлжих зэрэглэлээ сайжруулах тал дээр ажиллаж шинээр авах өр зээлийн нөхцөлийг өнөөгийн төвшнөөс нь дордуулчихгүй байх зорилт тавин ажиллах нь чухал байна даа.

 

Р.Улам-Оргих

Shuud.mn
Сонин хачин
Unshihvh:
Chuham uneniug helsen bn .Yag iim l bga AN ene 4 jil tiriig samarch ard tumniig urund oruulsan Odoo yanz buriin tatvar huraamj torguuliar ard tumneer tuluuleh ajil hiij bga Irgen ta tuluhgui geed haashaa bultah argagui Tatvar huraamj esun shidiin baidlaar tanii yalaasnaas avah l bolno Ene zaluug medeh yum bn ediin zasgiin baidliin talaar sanuulj yariltslaga uguud bdag .Medlegtei zaluu Ediin zasgiin surguuliin oyutnii holboonii darga ch biluu hiij bsan namaig surch bhad ...
2016-03-03
000:
bayan humuus tulnuu hooson humuusees yag ni abah be 2 chih l bgaa bh
2016-03-03
Зочин:
алцанхуяг батүүл чулуудай дэнзэн гарамгайбаатар батхүү казино баттулга нар төлөх ёстой.
2016-03-03
ediin zasagch eronhii saidtai boloh min ch yavdaa:
ene injenaar , phizikch,pioneriin udirdagch nar vhi bi buteen baiguulaad hiigeed ogie geed yamarch too bodohgui dairchih yum
2016-03-02
Зочин:
Одоо болохоор аж уйлдвэрийг парк байгуулна техник эдийн засгийн унэлгээ хийлгэх нэрээр татвар тологчдийн монгийг авч иддэг мод дэлгэрч байгааг
2016-03-02
Зочин:
5 хувийн зээл гэдэгийг 100 метрээс дээш байранд олгох юм бол шудрага болох болно
2016-03-02
Зочин:
Баахан мега мультмега тэсэо гээд маш их цалин олгосон маш их олон гадаад компаниар тезу хийлгэсэн гэх нэрээр баяжсан хумуус байна эдгээр хумуусд харуйцлага хэн оногдуулах юм
2016-03-02
Зочин:
888 компани зээл аваад ихэнхи нь юуч хийгээгуй авсан зээлээ гадаад явж урэн таран хийсэн байна уунийг хэн харуйцах вэ?
2016-03-02
Батэрдэнэ:
Тэгэлгүй яахав. АН-ийн засгын газар ямар ч асуудалгүй цаг тухайд нь төлчихнө. Харин та нар сонгохоо л бод.
2016-03-02
Иргэн:
Энэ өрийг хэн төлөх вэ гэхээр АН төлөх ёстой. Монголчуудад зээл авч зам тавих ямар ч хэрэггүй байсан. Гэтэл АН-ынхан бонд гэдэг гоё зээлийг Чингис ч гэх шиг сүртэй нэрээр аваад энгийн ард түмэн биднийг хошгируулаад манай эдийн засгийг босгоод өгье гээд АН-ын дарга нарын кармааны компаниудад нь тэрбум тэрбумаар өгөөд том хулгай хийсэн шүү дээ. Одоо өрөө төлөх болохоор энх тайвны цагаан тагтаанууд америкид сурна гээд алга болно гэсэн. Хөгшин төгз Баярцогт, эсхү С. Баяр нарын сурна гэж юу байдаг юм бэ.. Монголчуудыг дооглочихоод нутгаа зарж олсон хэдэн доллараа үрэхээр АНУ-д очих нь ойлгомжтой шүү дээ. Энэ өрийг бий болгосон АН өр төлөх ёстой. Дахиж зээл авах юм бол өрнөөсөө гарч чадахгүй эх орноосоо тасалж өгөх болно.
2016-03-02
Батэрдэнэ:
Тэгэлгүй яахав. АН-ийн засгын газар ямар ч асуудалгүй цаг тухайд нь төлчихнө. Харин та нар сонгохоо л бод.
altanhuyag agaa l b...:
altan huyag ooroo toloh yum bgaaz aygui bol baahan bond olj zam tavisanaaraa
2016-03-02
Зочин:
Bi ter ornoos chini sohor zoos ch avaagui, iim uchir bi sohor zoos ch tolohgui
2016-03-02
өбр:
Өрөө өр таьж дардаг улс мөхөлрүүгээ явдаг гэсэн
2016-03-02
зочин:
Портуныг бондын өр барагдуулах албаны даргаар тавь мань эр өөрөө өгсөн юм төлүүлэх байлгүй.
2016-03-02
зочин:
маш сайхан цэгцтэй ярьдаг мэдлэгтэй залуу б ийм залуучууд миний монголд олон байгаа даа гашуун ч гэсэн унэн шударга мэдээ сонсох нь зугээр юм
2016-03-02
zocnin:
iim ediin zsgiin medlegeer uls ornoo ydirdah hyn garcn ireesei .ooriin cnin helj bgaa tymen ynen bna ih hyrald iim hynee songohsondoo ..
2016-03-02