Өрх толгойлсон эцэг эхчүүдээ анхаарахыг хүслээ
2016-03-02

Өрх толгойлсон ганц бие, эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд  боллоо. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төслийн талаар танилцуулах илтгэл тавьж, оролцогчидтой ярилцсан юм.

 

Сүүлийн 3 жилийн дунджаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувь ажээ. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж байгаа бол 7971 аав байна. Тэгвэл эдний 80 гаруй хувь нь 5 хүртэл насны хүүхэдтэй ажээ. Өрх толгойлсон болон ганц бие хүүхэдтэй эцэг, эх, тэдний хүүхдүүдэд өнчрөл, хагацал, гэр бүл салалт зэргээс учирсан сэтгэл санааны гүн хямралаа даван туулах, шинэ амьдралд дасан зохицоход нь туслах сэтгэлзүйн зөвлөгөө, бусад шаардлагатай үйлчилгээ хомс, хүртээмжгүй байна.

 

Хуулиараа гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоох зохицуулалт байдаг. Гэхдээ энэ талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт 10-15 хувьтай байдаг аж. Нэг үгээр  салсан гэр бүлүүдийн 85 хувь нь хүүхдийн тэтгэлгээ авч чаддаггүй байна. Энэ тухай ШГЕГ-ын  албаны дарга, дэд хурандаа Б.Батболд бодит тоо баримт хэлсэн юм. Түүний ярьснаар, Улсын хэмжээнд жилд дунджаар 2000-3000 гэр бүлээ цуцлуулсан шүүхийн шийдвэр ирдэг бол нийслэлийн хэмжээнд энэ тоо 2000 гаруй байдаг гэнэ. Гэр бүлийн тухайн хуулиар хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд олгох хэмжээг 0-11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний  50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус олгож байхаар заажээ.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
121212:
Халамж өгч болно. Гэхдээ ийм балай юм битгий яриад байгаа ч гэж наад авгайгаасаа гуйгаад өгөөч. Одоо бүгдээрээ гэр бүлээ салгаад халамж авна гээд хуйлраад дуусаа.
2016-03-03
Zochin:
Ene balai avgai odoo bas yamar halamj sanaachlaad unavaa, hedeenii doviinhondoo taalagdah geed halamjiin uls bolgochih yum, ta nariin urd tarisan halamjiin gai eneeder duusaagui l baina
2016-03-02