Хүчтэй цасан шуурга шуурна
2016-03-02

Цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

 

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

 

Маргааш /III.3/ өдөр Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

 

2016 оны 03 дугаар сарын 02-ноос 03 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   

 
2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 2-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

 

Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. 3-наас баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин