Монгол, Франц хамтран кино хийнэ
2016-03-02

 

NTV телевиз, Францын “Лу фильм” хамтран баримтат кино хийж эхэлжээ. 2019 онд бүрэн хэмжээгээр хийгдэж дуусах тус бүтээлд монгол айлын дөрвөн үеийн эмэгтэйчүүдийн амьдралын тухай өгүүлэх аж.

 

Айлын залуу эмэгтэйчүүд уламжлал, ёс заншил, өв соёлоо хэвээр нь хадгалж үлдэх, эсвэл нүүдэлчний амьдрал ахуйгаасаа суурин соёл иргэншил рүү шилжин орох тухай хоёр талт асуудал тус бүтээлд хөндөгдөх юм байна. Уг бүтээл нь олон улсын кино наадмуудад өрсөлдөхүйц хэмжээнд хийгдэж буйгаар онцлогтой аж.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин