Индонезид цунамигийн аюул зарлажээ
2016-03-03

Индонез улсад өчигдөр орон нутгийн цагаар 19.49 цагийн орчимд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологи судалгааны төвөөс мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт Паданг хотын баруун өмнөд хэсэгт болжээ.

 

Газар хөдлөлтийн дараа аврагчид Паданг хотоос 100 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн хэмээн  “www.dailymail.co.uk” мэдээлэв. Онцгой байдлын сайд төв телевизээр дамжуулан ард түмнээ сонор сэрэмжтэй байхыг уриалж, цунамигийн аюул зарлажээ.

 

Индонезид газар хөдөлсөнтэй холбогдуулан Австралийн Кокосын арлын болон Зул сарын арлуудад цунамигийн аюул зарласан байна. “Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр хэдэн хүн орон гэргүй болж, амиа алдсан нь нууц хэвээр байна” хэмээн “Agence France-Presse” агентлагийн сэтгүүлч твиттертээ жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин