Ипотекийн зээл цаашид хүссэн, хүсээгүй зогсоно
2016-03-03

Эдийн засагч Х.Батсуурьтай орон сууцны ипотекийн зээл болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар ярилцлаа.

-Эрх баригч намын зүгээс саяхан ипотекийн 8 хувийн зээлийг 5 хувь болгож байгаа тухайгаа зарлалаа. Энэ нь хэр үндэслэл, боломжтой зүйл вэ?

-Ипотекийн зээлийн хувьд манайд анхнаасаа сонгодог утгаараа хөгжих нөхцөл нь бүрдээгүй байхад уг системийг хуулбарлаж авч ирээд хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг шинжээчид юу гэж харж байсан бэ гэхээр, энэ бол урт хугацаанд үргэлжлэх төсөл биш юмаа гэдгийг маш тодорхой ярьж байсан. Ийм зээлийг хэрэгжүүлэх эрэлт, хэрэгцээ байсан уу гэвэл мэдээж байсан. Гэтэл үүн дээр ямар тоглолт хийсэн бэ гэхээр хэрэгцээн дээр нь үндэслээд тодорхой бизнесүүдэд маш ашигтай байхаар энэ системийг шийдсэн. Өөрөөр хэлбэл, АНУ-д хэрэгждэг тэр системийг нь оруулж ирэхдээ тодорхой зүйлүүдийг өөрчилчихсөн. Үүний цаад зорилго нь анхнаасаа банк, санхүүгийн салбарт асар ашигтай байсан. Мөн барилгын салбарын лобби орсон байхыг үгүйсгэхгүй. Үндсэндээ банкны болон барилгын салбарыг дэмжсэн систем гэж үзэж болно. Ипотекийн зээл 2013 оноос манайд хэрэгжиж эхэлсэн. Улмаар энэ нь АН-ыг эрх барьж байх хугацаанд буюу 2013 он 2014 оны эцэс хүртэл хэрэгжээд цааш хэрэгжих боломжгүйгээр зогсох байсан. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлээд энэ зээл зогсоно гэсэн мэдээлэл гарч байв. Гэтэл он гараад ипотекийн зээл хэсэг хугацаанд түр зогсоод зээл цааш үргэлжилнэ, үргэлжлэхдээ таван хувь болгоод явах ёстой гэсэн шийдлийг эрх баригчид илэрхийлсэн.

Бодит эдийн засгийг харвал энэ зээлийг таван хувь болгох нь бүү хэл цаашид найман хувьд нь бариад явах боломж үнэн хэрэгтээ байхгүй. Ийм байхад зээлийг үргэлжлүүлнэ гэж яриад байгаа нь араасаа асуулт дагуулж байгаа юм. Хэрхэн, яаж гэсэн. Ипотекийн зээл нь эдийн засгийн нэг салбар дахь бизнес. Гэтэл энэ нь эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн шийдэл болж харагдаад байгаа юм. Улс төрийн аргаар шийдэх. Үндсэндээ эдийн засагт хохиролтой байсан ч ямар ч хамаагүй аргаар цааш нь явуулах гэх мэт. Үүнийг хөндлөнгийн нүдээр ажиглаад үзэхээр гарцаагүй ирж буй сонгуультай холбоотой гэдэг нь ойлгогдож байгаа юм. Эдийн засгийн бодит нөхцөл, боломж нь байхгүй байхад ямар арга замаар энэ зээлийг үргэлжүүлэх вэ гэдэг асуултад хариулъя. Зээл 5 хувь болж цааш үргэлжилсэнээр хаа нэгтэй хэн нэгэн хүн, аж ахуйн нэгж, томоохон компани, аль нэгэн эдийн засгийн нэгж шууд болон шууд бус утгаараа хохирно. Үүний үндсэн дээр уг зээл цаашаа үргэлжлэх болно.

-Ипотекийн зээл 5 хувиараа цаашид үргэлжлээд явсан тохиолдол банкны салбарт ямар нэгэн эрсдэл үүсэх үү. Эсхүл үгүй юу?

-Банкны салбарт ирэх эрсдэл нь маш бага. Ипотекийн зээлийн энэ систем нь өөрөө зээлийг зуучилж олгогч банк болон ипотекийн зээлийн системд зуучлагч ченжийн үүрэгтэй оролцож байгаа банкуудын охин компани болох Монголын ипотекийн корпорацид /МИК/ эрсдэлгүй, их сайн бизнес. Харин эрсдлийг үүрэгч нь Монголбанк. Ипотекийн зээл АНУ-д хэрэгждэг сонгодог утгаараа манайд ажиллахгүй байгаа. Үүнийг оруулж ирэхдээ засвар хийсэн гэж ярианы эхэнд дурдсан. Манай нөхцөлд Монголбанк зээлийг санхүүжлэгч. Өөрөөр хэлбэл, Төвбанк мөнгө хэвлэж гаргаад арилжааны банкуудад өгдөг. Үүний дараа арилжааны банкууд тодорхой хувь буюу зээл зуучлагчийн шимтгэл авсны үндсэн дээр тэр зээлийг МИК-д шилжүүлдэг. МИК хүлээж авсан зээлээ багцалж, ангилаад эргүүлээд арилжааны банкуудад өгч, арилжааны банкнаас Төвбанк тодорхой хэмжээний хувьтай өгөөж хүртэнэ гэсэн хүлээлттэйгээр худалдаж авдаг. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр арилжааны банк зээлийн шимтгэл авч байна. Арилжааны банкинд зуучилж өгч байгаа ченжийн үүрэгтэй МИК мөн зохих шимтгэлийг авна. Харин Монголбанкны тухайд зээлийн эх үүсвэрийг олгогч, хөрөнгө оруулагч болж хувирч байна. Эцсийн дүндээ Монголбанк өөрийнхөө гаргасан зээлийг өөрөө эргүүлээд худалдаж авч байгаа, харин дунд нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн арилжааны банкууд болон МИК шимтгэл аваад  ямар ч хариуцлага хүлээхгүй тийм нөхцөлд ажиллаж байна гэсэн үг. Магадгүй ипотекийн зээлээс үүдэж томоохон эрсдэл бий болвол тэр нь арилжааны банкуудад биш Төв банкинд ирнэ. Монголбанкийг хэн эзэмшдэг вэ. Ард түмэн, төр эзэмшдэг. Үүсэх өртгийг нь ард түмэн, Засгийн газар төлнө гэж ойлгох нь зүйтэй.

Бодит эдийн засгийг харвал энэ зээлийг таван хувь болгох нь бүү хэл цаашид найман хувьд нь бариад явах боломж үнэн хэрэгтээ байхгүй. Ийм байхад зээлийг үргэлжлүүлнэ гэж яриад байгаа нь араасаа асуулт дагуулж байгаа юм. Хэрхэн, яаж гэсэн. Ипотекийн зээл нь эдийн засгийн нэг салбар дахь бизнес. Гэтэл энэ нь эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн шийдэл болж харагдаад байгаа юм.

-5 хувийн зээлийг сонгуулийн мөчлөг үетэй давхцуулж хийж байгаа нь эрх баригч намын сонгуулийн гол тоглолт гэж харах хүмүүс байна?

-Үүнтэй санал нэг байна. 5 хувийн зээл бол яах аргагүй сонгууль угтсан шийдэл. Эдийн засгийн бус улс төрийн шийдэл. 5 хувийн зээл цаашид урт хугацаанд үргэлжлэх ямар ч бодит бололцоо байхгүй. Үүнд хууртагдах хэрэггүй. Сонгууль болтол үргэлжлээд магадгүй сонгууль дуусмагц зогсоно. Сонгуульд ямар ч улс төрийн хүчин ялсан энэ нь цааш үргэлжлэх боломжгүй.

-Орон сууцны 30 хувийн урьдчилгааг 10 хувь болгож байгаа тухайгаа салбарын сайд нь мэдэгдсэн. Иргэдэд ашигтай, цаг үеэ мэдэрсэн шийдэл мөн үү?

-Урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож байгаа нь тийм ч ашигтай зүйл биш. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Урьдчилгааг хэдийгээр 10 хувь болгосон ч нийт төлбөрийн үнийн дүн багасахгүй. 10 хувь болгосноор харин ч урт хугацаанд хүүнд төлөх мөнгөн дүн ихэснэ. Харин 30 хувиа төлчихвөл зээл авагчийн хүүнд төлөх мөнгөн дүн багасна. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа төлбөр 30 хувьтай байгаа нөхцөлд худалдан авагч нийт зээлийн 70 хувьд нь хүү бодож төлнө. Гэтэл урьдчилгааг 10 болгосноор 70 биш 90 хувьд нь хүү төлнө. Ингэхээр орон сууц худалдан авагчийн сар бүрийн байрныхаа төлбөрт төлөх хүү л өсөн нэмэгдэнэ гэсэн үг. Урьдчилгаа төлбөрөө багаар нь төлөх хүсэлтэй хүмүүст энэ нь магадгүй ашигтай юм шиг харагдаж болох ч эцсийн дүндээ илүү мөнгө төлнө л гэсэн үг.

-Иргэдийн зүгээс урт хугацаанд төлж байгаа орон сууцны зээлийн хүү хэт өндөр байна гэдэг гомдлыг гаргадаг?

-Энэ бол гарцаагүй зөв зүйтэй гомдол. Гэхдээ манай эдийн засгийн нөхцөл, инфляцийг харах юм бол 8 хувийн зээлийн хүү бол дундаж. Сайн ч биш, муу ч биш гэсэн үг. Үүнээс сайн байж болох боломжтой юу гэвэл боломжтой. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд зээлийн хүү харьцангуй бага байдаг. Жишээлбэл, АНУ-д орон сууцны ипотекийн зээл дунджаар 4.5 хувьтай байдаг.

-Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна?

-Түрээсийн орон сууц хөтөлбөр бол зөв. Гэхдээ үүнийг зөвхөн түрээс хэлбэрээр нь байлгаад байж болохгүй. Хэн нэгэн иргэний түрээслэж байх хугацаандаа төлсөн төлбөр нь цаашид тухайн орон сууцыг худалдан авах нийт өртөгт нь ороод явбал их зүйтэй юм. Лалын шашинтай улсуудын хувьд яг ийм байдлаар ард иргэдээ орон сууцжуулсан байдаг. Учир нь лалын шашинтай орнуудад банкны зээл болон ипотекийн зээлээс хүү авахыг хуулиар хориглодог. Энэ хөтөлбөр манайд хэрэгжихдээ төлбөрийн чадваргүй иргэдийг түрээсийн байранд оруулаад, түрээсийн байрны төлбөр нь худалдан авах төлбөртөө орж, үнийн дүнгээс нь хасагдаад явах юм бол илүү зөв шийдэл болно.

-Зах зээл дээр борлуулагдаж байгаа орон сууцнуудын м.кв-ын үнэ хэт өндөр байгаад байна уу?

-Та бүхэн мэдэж байгаа. Ипотекийн 8 хувийн зээл гарч ирснээс хойш орон сууцны үнэ огцом өссөн. Ярилцлагын эхэнд хэлсэн. Ипотекийн зээл бол банк болоод барилгын салбарыг дэмжих гэсэн улс төр, бизнес бүлэглэлийн лобби, үйл ажиллагааны үр дүн гэж. Өнөөдөр монголд зарагдаж байгаа байр орон сууцны үнэ бол үнэндээ тэнгэрт хадсан. Иргэдийн худалдан авах чадвар, авч байгаа цалин хөлстэй харьцуулах юм бол байрны м.кв-ын үнэ хэмжээлшгүй өндөр. Зохиомол, хөөрөгдсөн үнэ. Энэ үнэ цаашид хөрсөн дээрээ буух ёстой. Харин үүнийг буулгахгүй, ипотекийн зээлийг улам цааш нь үргэлжлүүлэх гээд байгаа нь өөрөө орон сууцны үнэ ойрын үед хөрсөн дээрээ буухгүй байх гол шалтгаан. 

-Орон сууцны үнийг хөрсөн дээр нь буулгахын тулд таныхаар ипотекийн зээлийг зогсоох хэрэгтэй гэсэн үг үү?

-Ипотекийн зээл цаашид хүссэн, хүсээгүй зогсоно. Зогсох ч ёстой. Ипотекийн зээл хэрэгжсэнээрээ эдийн засгийн өөр нэг салбар, нэгжүүдэд маш өндөр хохирол үүсээд явж байгаа. Ард түмэн энэ хохирлыг төлж байгаа гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл гэдэг маань хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөж байгаагийн л үлгэр юм шүү дээ. Энэ бол ямар нэгэн цоо шинэ шийдэл биш. Ямар нэгэн цоо шинэ эх үүсвэрээр санхүүжигдээд яваад байгаа ч юм биш. Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхдээ мөнгө хэвлэж санхүүжүүлсэн. Одоо зээлийг 5 хувь болгочихлоо гээд яриад байгаагийн цаана гадаадаас маш их хэмжээний валютын зээл аваад түүгээрээ түр зуур зээлийг санхүүлээд явах л гарц харагдаж байна. Ингэж ч хэрэгжүүлэх нь тодорхой байна. Гэхдээ үүнийг мэдээж хэрэг нуугдмал, ил бус байдлаар хэрэгжүүлэх болов уу.

Эдийн засагч Х.Батсуурьтай хийсэн бидний дараагийн ярилцлага Монгол Улсын гадаад өр, өрөөс улбаатайгаар учирч болох эрсдэл сэдвийн доор үргэлжлэх болно.

Р.Улам-Оргих

Shuud.mn
Сонин хачин
SHINE OYUN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-16

fred:
Та бизнес эрхэлдэг эрэгтэй эсвэл эмэгтэй хүн үү? Таны мөрөөдлөө биелүүлэх цаг ирлээ, Бид зээлийн компани гэдгээрээ баталгаажсан, бид 2%-ийн бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хувь хүн, компаниудад хүссэн валютаар, фунт, доллар, евро гэх мэт. Шуурхай, баталгаатай зээлийг өнөөдөр манайхаас аваарай дамжуулан бидэнтэй холбоо барина уу Имэйл: (fredlarryloanfirm@gmail.com) Whatsapp дугаар: https://wa.me/+393510106043
2022-11-26

Dr. Adity:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл
2022-10-21

одоо зээл гаргаад байгаа нь ямар учиртай юм бэ:
ккк
2020-01-08
Зочин:
Зогсох ёстой гэж мэдэмхийрээд байхаар ямар арга замаар яаж явбал зөв зүйтэй гэдгийг нь хэлчихэд яадаг байна аа. Ипотекийн зээл хэрэгцээ шаардлага нь байсаар байхад зогсох нь зөв гээд бөөрөнхий юм яриад байдаг. Тийм л буруу замаар яваад хохиролтой байгаад байгаан бол хохиролгүй зөвөөр яаж олгох ёстойг нь хэлчихээч. Ард түмэн бидэнд байр орон сууц хэрэгтэй байна даанч бэлэн авчих мөнгө нь алга эдийн засагч гуай
2016-09-21
Ipotech:
Mash sain tailbarlasan bnaa. Ediin zasagch batsuuriig sangiin saidaar tomilyo! Unen ug helsen hund Hun ushuutei, unee unasan hund nohoi ushuutei gej....mongolchuud min jaahan uhaantai Bai l daa!!!
2016-03-10
ӨӨрийгөө эдийн засагч гэх хэн вэ:
Энэ хамгийн зөв сонголт мэдээж хэрэгцээ нь хангагдах юм бол аливаа зүйл дууссдаг жамтай энэ хөөрхий юуны тухай ярьж байгаа мэдэхгүй нөхөр байна бичиж байгаа нөхөр гэсэн жаахан боловсролтой баймаар байна ард түмэнд хүргэе буй мэдээлэл шүү дээ Сэтгүүлч нь боловсрол муу нөхөр байна
2016-03-05
taavar:
8 ehelj bairnii une osson odoo. Une buusan ch. avah. Belen mongotei hun alga. eh ornoo gj bodoj yarisan bn muulj bga humus. tal talas ni sain bodvol yasiin be. Nasaraa zeeltei bn gdg tiim. Shn. Ch bish bh shu. zeelnees zeelnii hoorond. oor igee hogjulj mederch cjadahgui unelemj hun chanaraa aldah etsiin etsest. 4hana tiim shn gju
2016-03-05
Эдийн засагч Дашзэвэг:
Хаанахын хэн гээч эдийн засагч гараад ирэв ээ
2016-03-04
Зочин:
Их мэргэн үзмэр ч байна. Хэрэгцээ шаардлага үүргээ гүйцэтгэхээр зогсоноо тийм.
2016-03-04
Sain:
энэ залууруу дайрах нь гайгүй байдаг нь ярьж байгаа зүйл нь үндэслэл сайтай, сайн тайлбарладагт байдаг болуу. Ипотекийг бол ойлгомжтой тайлбарлажээ.
2016-03-03
Батэрдэнэ:
Сонгуулийн өмнө МАН-ын идэвхтэнгүүд ипотек сөнөх тухай ээлжилт цуурхалаа тарааж эхлэх шив. 8 -ийн зээл дөнгөж эхэлсэнийх нь дараа ерөнхийлөгчийн сонгуулийн пиар сонгууль дуусгаад л зээлээ зогсооно, мөнгө хүрэхгүй гээд л цуураад байсан. Өнөөх нь яг хэвэндээ сонгуулийн өмнө амь орж байна. Сонгуулийн маргаашнаас ахиад цуурхал сураггүй болох биз.
2016-03-03
ipotek:
gehdee enenees oor zuil gargaad sanaachlaad oguul uurshdee odoo bgaa bolomj bol ipotek songolt bhgui bna shdee enend hen negniig muu sain heleh chuhal bishee ur huuhed maani l eh oron oroh orontoigoo baih n chuhal bnashdee herew ipotekiig zogsooh bol daraagiin saijruulsan ipotekiig gargaj baij l zogsoogoosoidoo
2016-03-03
зочин:
монголчууд бид яагаад 5 зээл авч болохгүй гэж төрд баигаа хүмүүс энэ бүгдийг хийх ёстой энэ эмх замбараагүй уул уурхай,алт ,таван толгой,даа ялангуяа оюу толгой энэ бүгдийг зөв ашиглаж хувь хэмжээг нь зөв ашиглах юм бол 5 битгий хэл 1 зээл авах бүрэн боломжтой
2016-03-03
ХЭХЭ:
ТЭГВЭЛ БОЛЬЧЭЭЧ ЧИ НАДАД ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭНЭ ЗЭЭЛ ЧИНЬ
2016-03-03
ХЭХЭ:
ХУДАЛ ШААЛТУУР
2016-03-03
зочин:
үнэн хэлсэнхүнд хүн дургүй. за одоо энэ залуу руу дайрч эхлэнэ дээ.........
2016-03-03
Доржсамбуу:
Энэ зээл яг үнэндээ луйвар шүү яг үнэн хэлж байна.Эцэст зээл авсан барилага барьж зарж чадаагүйэнэ хоер их хохирч банк.барилга зөвшөөрөл.газар зарсан нөхөд л баяжсан .
2016-03-03
ХЭХЭ:
ТЭГВЭЛ БОЛЬЧЭЭЧ ЧИ НАДАД ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭНЭ ЗЭЭЛ ЧИНЬ
zochin:
Zeel zogstol sudaldag yamar mundag edin zasagch be medej baisin bol anhnaas ni tomchuudad helj boliulahgui yasin haa haanaa hudlaa yariad baih yum 3 han saya hunee hangalttai tejeeh bayalagatai gazar nutagtai baij archaagui tor zasag yum daa
2016-03-03