Блум, Перри нар Хавайд болзов
2016-03-03

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум болон дуучин Кейти Перри нар болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд Хавай аралд амарч буй бөгөөд “Гэрлэсэн хос шиг дотно харагдаж байсан” хэмээн “TMZ” сайт мэдээлжээ.

 

 

Энэ сарын эхээр жүжигчин эр нэгэн ярилцлагынхаа үеэр Перритэй болзохыг хүсч буйгаа ярьсан билээ. Уг ярилцлагын дараа Перри инстаграмдаа жүжигчний зургийг нийтлээд “Тиймээ, зөвшөөрч байна” гэсэн байна.

 

Хос өнгөрсөн сарын 7-нд болзож байхдаа сэтгүүлчидтэй таарсан юм. Блум өмнө нь сахиусан тэнгэр Мирандда Керртэй гэрлэж байсан. Харин дуучин Перри жүжигчин Раселл Брэндтэй гэрлэж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин