Нарантуулын 2500 гаруй мкв талбай галд шатжээ
2016-03-03

Гэрэл зургийг MPA.MN

 

Нарантуул олон улсын худалдааны төвд өнгөрсөн шөнө гал гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран мэдээлэл хийлээ. Галын дуудлага шөнийн 03.39 цагт ирсэн бөгөөд нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа 8 ангийн 100 гаруй албан хаагч ажиллаж, галыг унтраасан гэдгийг мэдээлэв. Мөн энэ үеэр цагдаагийн 75 албан хаагч хамгаалалтад ажиллажээ. 

 

Галд нийт 95х60 м буюу 5700 мкв талбай өртсөн аж. Үүнээс 53х40 м буюу 2500 гаруй мкв талбай галд шатсан гэдгийг хэвлэлийн хурлын үеэр албаны хүмүүс хэлэв. Хэргийн газрын үзлэгийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчид болон Мөрдөн байцаах газраас томилогдсон мөрдөн байцаагчид хийж байна. 

 

Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин