Америкийн “www.wikihow.com” сайт шинээр шивээс хийлгэж буй хүмүүст зөвлөгөө өгчээ.
Алхам №1
Шивээс хийлгэхээр төлөвлөж буй бол сайтар судалгаа хийгээрэй. Хамгийн гол нь таны үйлчлүүлж буй салон цэвэрхэн байх ёстой.
Алхам №2
Шивээс хийлгэснийхээ дараа хүйтэн бүлээн усаар шивээсээ угаагаарай.
Алхам №3
Шивээс эдгэрэх хүртэл ариутгасан цэвэрхэн алчуураар шивээсээ арчаарай.
Алхам №4
Мөн зориулалтын тос түрхээрэй.
Алхам №5
Анхаарах зүйлс. Шивээс бүрэн эдгэрэх хүртэл гараараа хүрэхгүй байх.
Алхам №6
Усанд орохгүй байх. Шивээсээ усанд дүрэхгүй байх.
Алхам №7
Шивээсээ наранд ээхгүй байх.
Алхам №8
Хэрвээ та гарандаа шивээс хийлгэсэн бол урт ханцуйтай цамц битгий өмсөөрэй.
Алхам №9
Биеийн тамир болон хүчний дасгал хийхгүй байх.
Алхам №10
Шивээс бүрэн эдгэрэхэд 4-7 хоног шаардлагатай. Тиймээс та шивээс хийлгэсэн хэсэгтээ хүйтэн жин тавиарай.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |