2016 оны инновацийн анхны шинэ бүтээл төрлөө
2016-03-03

Батлан хамгаалах салбарынхан "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 95 жилийг ойн хүрээнд хийж хэрэгжүүлсэн, санаж санаачилсан олон бүтээл гаргасаар байна.

 

Үүний нэг нь БХИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн Мэдээллийн технологийн тасгийн мэргэжилтэн, ахмад Ч.Эрдэнэбаатар цэргийн тактикийн таних тэмдэг,тэмдэглэгээг үсгийн багц фонт болгосон бүтээл гаргалаа. БХИС-ийн 95 жилийн ойг угтаж зохион байгууллагдсан “БХИС-95” багш нарын их чуулганаас гарсан уриалгын хүрээнд эрдэм шинжилгээ инновацийн анхны шинэ бүтээл бэлэн юм. 

 

Энэхүү фонт нь цэргийн тактикийн таних тэмдэг, тэмдэглэгээг ашиглахад хялбар, байр зүйн зурагт оруулахад ойлгомжтой байдлаар хийгдсэнээрээ шинэлэг юм. Зэвсэгт хүчний хэмжээнд явагдах сургалт болон БХИС-д сургалт судалгааны ажил үйлчилгээ явуулдаг офицер, ахлагч, судлаач багш нарт зориулан бүтээжээ.

 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин