Олимпид дүрвэгсдийн баг оролцоно
2016-03-04

Бразилийн нийслэл Рео де Женейро хотноо зохион байгуулагдах зуны олимпид анх удаагаа дүрвэгсдийн баг оролцохоор болсон талаар “www.olympic.org” мэдээллээ.

 

“Олимпид дүрвэгсдийн олимпийн багийг урин оролцуулж байгаа нь дэлхийн бүх дүрвэгсдэд итгэл өгөх мессеж байх болно” гэж Олимпийн хорооны тэргүүн Томас Бах мэдэгджээ.

 

Дүрвэгсдийн баг, тамирчид адил дүрэм журмаар тэмцээнд оролцох гэнэ. Түүнчлэн спортын чадвар, сонгох шалгуурт НҮБ-ийн дүрвэгчийн статустай зэрэг шалгуурыг харгалзан үзэхээр болжээ.

 

Бах “Дүрвэгсдийн багийн тамирчдын дасгалжуулалтыг санхүүжүүлнэ. Энэ баг нь 5-10 тамирчинтай байж ч магадгүй бөгөөд олон дүрвэгч шалгуурт нийцэхээс шалтгаалах болно” гэсэн байна.

 

Олимпид оролцох тамирчдыг тусгай газар байршуулж, Олон улсын Олимпийн хорооны  санхүүжилтээр өмнө нь олон улсын тэмцээнд амжилт гаргаж байсан дасгалжуулагчид дүрвэгсдийн багийг дасгалжуулахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин