Кардашианы дүүг шүүхэд өгчээ
2016-03-04

 

Реалити шоуны од Ким Кардашианы бага дүү Кайли Женнер өөрийн нэрийн “Kylie” брэндийг худалдаанд гаргасан билээ. Уг брэнд худалдаанд гарсаны дараа Австралийн нэрт дуучин Кайли Миноуг дургүйцлээ илэрхийлэн, түүнийг шүүхэд өгсөн тухай “www.intouchweekly.com” мэдээллээ.

 

Дуучин бүсгүй, “Кайли буюу Kylie” нэрийг нь зөвшөөрөлгүй ашигласан, мөн иргэдийн дунд төөрөгдөл үүсгэсэн” хэмээн шүүхэд гомдол гаргажээ.

 

Дуучны хэвлэлийн төлөөлөгч “Кайли” брэндийг иргэд дуучныг гаргасан хэмээн андуурах болсон. Энэ нь дуучны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх боллоо. Дуучин өөрийн нэрээр нэрлэсэн сүрчиг болон гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж байсан” гэсэн байна.  

 

Реалити шоуны од Кайли “Би брэндийнхээ нэрийг өөрчлөх бодол алга” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин