Тогтвортой ажлын байр сайн үйлсийн аянд хөтлөдөг
2016-03-04

 

Нийгмийн хариуцлага

 

-Хэдийгээр улсын эдийн засаг хүнд байсан ч 2015 онд М Си Эс групп нийгмийн хариуцлагын чиглэлээр 80 гаруй үйлс хэрэгжүүлжээ-

 

   Байгууллагын нийгмийн хариуцлагын тайлангийн Олон улсын стандартыг тодорхойлогч томоохон хүчин зүйлсийн нэг бол ажиллагсдын ажлын байрны эрүүл аюулгүй, стандарт бүхий ая тухтай орчинг бүрдүүлэхэд оршдог. Энэ хүрээнд тус группын компаниуд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо “OHSAS 18001:2007” стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

 

   Групп нь хувийн хэвшлийн салбартаа хамгийн олон буюу 7600 орчим ажиллагсадтай өнөр хамт олон юм. Улсын эдийн засаг хүндрэлтэй 2015 онд группийн хэмжээнд орон тоогоо цомхотгохыг урьтал болголгүй ажлын байрыг аль болох тогтвортой хадгалах амар биш зорилтыг боломжийн хэмжээнд хангаж ажиллажээ. Группийн компаниуд ажиллагсдынхаа ахуй амьдралын нөхцөлийг дээшлүүлэх томоохон асуудлын зэрэгцээ уламжлал болж нэгэнт тогтсон спорт, урлагийн тэмцээн, мэргэжлийн өдөрлөг, сайн үйлсийн аян зэрэг  ажлуудыг урьдын адил зохион байгуулсан байна.

 

2015 оны группийн нийгмийн чиглэлийн онцлох үйл явдлын нэгнээр группын ууган компани М Си Эс Интернэйшнл компанийн хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй ажиллагсдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмрийг  дурьдаж болох юм. Тус компани орон нутагт ажиллагсадынхаа тогтвор суурьшилтай, ая тухтай амьдарч, ажиллах нөхцлийг  бүрдүүлэхэд анхаарч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Цэций” хороололд 2013 онд 10 ажилтнаа орон сууцаар хангаж байсан бол өнгөрсөн онд дахин 7 хүнд нэмж байр олгожээ. Түүнчлэн тус суман дахь ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийнхний  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн тулд ширээний теннис, биллъярдын клубын өрөөг тохижуулсан байна.

 

   Группийн компаниуд, Монгол дахь Олон улсын зарим байгууллагуудын катеринг, үйлчилгээг хариуцаж ажилладаг Юнисервис Солюшн компани нь “Ирээдүйн гараа М-Си-Эс-ээс” уриан дор Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэдийг дадлагажуулж, шалгарсанг нь ажлын байраар хангажээ.  

 

   Шингэн хүнсний тэргүүлэгч компаниудын нэг М-Би-Си, харуул хамгаалалтын М-Си-Эс Армор компаниуд нь уламжлалт “Сайн үйлсийн аян”-ыг санаачлан ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаантай ажилтнууддаа хандив тусламж олгосон нь хамт олны дэмжлэгийг хүлээсэн байна.

 

   Ийнхүү М-Си-Эс групп нь 2015 онд нийгмийн хариуцлагын хүрээнд төсөвт хуримтлуулсан татвараараа дамжуулан улс орныхоо хөгжилд дэмжлэг үзүүлснээс гадна ажиллагсдадаа хандсан бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлаг зэрэг салбарт өөрсдийн бодит хувь нэмрээ оруулж нийтдээ 80 гаруй төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгожээ.

 

                                                                                                                                       Б.Сайханчимэг

Shuud.mn
Сонин хачин
davaa:
Ene humuus bugd ajlaa hiigeed l amidarch baigaa shuu dee
2016-03-04
zochin:
zuv shudraga medee bicheejee.tsetsiidchin hun bhgui bsann huuhdiinhee surguuli tsetserlegt barigdaad haashaach hudulj chadahgui tiiml humuus bgaa.ajil bhgui tsalin bhgui hetsuu bdaltai bgaa ter humuusn.1sard 200 garan ajilchnaa hallaa.ter humuusn niigmiin daatgalaas ajilguidliin tetgemj gej hedhen tugrug avsan.ENERGY RESUORS XXK ni NIIGMIIN DAATGALIIN ERONHII GAZAR uursdiiguu uliraliin chanartai ajilladag geed burtguulchihsen.ternees bolodd ajilchidn mash ih hohirch bna.odoo boltol tatvaraa tuluuguigees NIIGMIIN DAATGAL ajilchdiinhn niigmiin daatgaliin devtriign bugluj uguhgui bna
2016-03-04