Хоригийг даган биелүүлэхгүй гэв
2016-03-04

НҮБ-ын хоригийг даган биелүүлэхгүй гэдгээ Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлагт “Хойд Солонгос улс ямар ч үед цөмийн зэвсэг болон баллистик пуужин харвах, ашиглах болно” гэж мэдэгджээ.  

 

Ким Чен Ун “Цэргийн сүр хүчийг нэмэгдүүлэх, батлан хамгаалахын шинэчлэл хийхийн тулд бид бүхий л бололцоогоо ашиглах болно” гэсэн байна.

 

Пхеньян энэ оны эхээр цөмийн туршилт хийж, өнгөрсөн сард сансарт хиймэл дагуулаа хөөргөсөн билээ.

 

Цөмийн туршилт болон алсын тусгалтай пуужин харвасан нь олон улсын конвецийг зөрчсөн хэмээн Өмнөд Солонгос болон Японы эрх баригчид мэдэгдэж, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийг тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо өргөжүүлэхийг шаардсан юм. Уг шаардлагын дагуу Аюулгүйн зөвлөл хуралдаж, өчигдрөөс эхлэн Пхеньяны эсрэг шинэ хориг тавьсан билээ.

 

Энэхүү хоригийг эсэргүүцэн Пхеньян өчигдөр 10.00 цагт Японы эрэг рүү ойрын зайн тусгалтай зургаан пуужин харважээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хАМГИЙН МУУ ЭР
2016-03-05
Зочин:
sain er dee
2016-03-04