Таван хувь ярьсан популизмаа зогсооё
2016-03-04

Монгол Улсын хэмжээнд орон сууц худалдаж авах төлөвлөгөөтэй 170 мянга орчим айл өрх байгаагийн 64 мянга нь 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар төлөвлөн урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж байгаа талаар Монголын ипотекийн корпорацийн мэдээлэлд дурдагджээ. Эндээс орон сууцны хэрэгцээ, 8 хувийн ипотекийн зээл ямар эрэлттэй байгааг анзаарч болно.

 

8 хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орохоор урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж байсан Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд амьдардаг иргэн А зээлийн хүүг 5 хүртэл бууруулна, урьдчилгаа төлбөрийн 20 хувь дээр Засгийн газар баталгаа гаргаж 10 хувь болгоно гэсэн улс төрийн амлалтаас үүдэж өдгөө томоохон хүлээлт дунд амьдарч байна. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд 10 хувийн урьдчилгаа төлбөр, 5 хувийн зээлийн аль аль нь шийдэлд хүрсэнгүй. Цаашид ч шийдэгдэх эсэх нь бүрхэг. Харин энэ завсар хүлээлт л харин хэвээр байсаар байна.

 

УИХ-ын дарга З.Энхболдын санаачилсан ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудал өнөөг хүртэл нэг тийш болж чадахгүй байгаа учир зээлд хамрагдахаар урьдчилгаа төлбөрөө бүрдүүлчихсэн иргэн А шиг хүмүүс өдгөө  8 хувийн зээлдээ ч хамрагдаж чадахгүй байгаа талаар олноор гомдоллох болов. Мөн үүний зэрэгцээ барилгын салбар хүнд байдалд орж, зах зээл дээр олон байрны борлуулалт зогссон талаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд ярьж байна. Тодорхой жишээг Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхоны, “10 хувийн урьдчилгаа төлбөр, хүү бууруулах сургаар иргэдийн дунд маш их хүлээлт үүсээд байна. Үүнээс болж энэ өвөл орон сууц огт борлогдсонгүй, хүмүүс ч 8 хувийн зээлдээ хамрагдаж чадсангүй. Төр засгийн зарим шийдвэрээс үүдэж барилгын салбар хүнд байдалд ороод байна. Ипотекийн зээлийг дахин сэргээсэн ч өмнөхөөсөө хамаагүй хүндрэлтэй болсон” хэмээн ярьснаас харж болно.

 

Хүү буурч магадгүй гэсэн иргэдийн хүлээлт, горьдлогод хаврын чуулган хариулт өгч чадахгүй нь нэгэнт тодорхой болж байх шиг байна. Учир нь З.Энхболдын ярьсан 8 хувийн хүүг 5 хувь болгож бууруулах асуудлыг арилжааны банкууд дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлээд эхэлчихлээ. Үүнийг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбатын “Ипотекийн зээл одоо үргэлжилж байна. Санхүүжилт хийсэн нөхцөлд цаашдаа ч үргэлжлүүлэхэд бэлэн байгаа. Гэхдээ орон сууцны зээлийн урьдчилгааг өөрчлөх ямар ч боломжгүй. Хүүгийн хэмжээг ч өөрчлөх шаардлагагүй гэж бид үзэж байгаа” гэсэн ярианаас тодорхой ойлгож болно.

 

Ипотекийн зээлийг 5 хувь болгохыг арилжааны банкууд нэгэнт дэмжихгүй гэдгээ илэрхийлээд эхэлсэн энэ тохиолдолд 5 хувийн зээл хий хоосон амлалт төдий үлдэх нь. Шинжээчдийн зүгээс эдийн засаг хямралтай байгаа манай өнөөгийн нөхцөлд 5 хувь гэдэг бол анхнаасаа үл гүйцэлдэх утопи төлөвлөгөө гэдгийг бичиж байсан.

 

Түүнчлэн арилжааны банкууд 5 хувийн зээлийг дэмжихгүй байгаагийн цаад шалтгаан нь тус зээлийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус байгаад оршиж байгаа бололтой. 2013 оны зургаадугаар сараас хэрэгжиж эхэлсэн 8 хувийн зээлийг анх санхүүжүүлэхдээ Төвбанк зах зээл дээр их хэмжээний цаасан мөнгийг хэвлэж банкуудад тараасан талаар эх сурвалжууд өгүүлдэг. Улмаар энэ мэт аргаар хэсэг хугацаанд зээлийг санхүүжүүлсний эцэст Чингис, Самурай бондын тодорхой хэсгээр үргэлжлүүлэн амь торгоосон аж.

 

Арилжааны банкуудын зүгээс Монголбанкинд санхүүжилтийн эх үүсвэрээ шийдээд өгчих юм бол 5 хувийг хүлээн зөвшөөрч болох юм гэдгээ илэрхийлээгүй биш илэрхийлжээ. Гэсэн ч Монголбанк санхүүжилт дээр гацсан бололтой. Эдийн засагчдын таамаглаж байгаачлан санхүүжилтийг шийдэх хоёр арга зам байгаа бөгөөд үүнийг нэг нь өмнөх удаагийнх шиг Төвбанк цаасан мөнгө ихээр хэвлэж арилжааны банкуудад тараах. Энэ тохиолдолд зах зээлд гажуудал үүсч ам.доллартай харьцах төгрөгийн ханш улам сулрах эрсдэл бий гэдгийг тодотгож байгаа юм. Өөр нэг арга нь гадны эх үүсвэрээс дахин бонд босгох буюу Засгийн газрын өрийг нэмэгдүүлэх замаар 5 хувийн зээлийн санхүүжилтийг шийдэх арга замууд байгаа гэнэ. Гэхдээ энэ хоёрын аль нь ч зөв арга зам биш гэдгийг давхар тодотгосон.

 

Товчхондоо нөхцөл байдал нэг иймэрхүү. Тэгэхээр цаашид ч хэвийн үргэлжлэх эсэх нь тодорхой бус байгаа ипотекийн хүүг бууруулах, урьдчилгааг 10 хувь болгоно гэх мэт улс төрийн популист амлалтаасаа одоо З.Энхболд, З.Баянсэлэнгэ нар “Уучлаарай иргэдээ бид боломжгүй зүйл амлажээ” гэж хэлээд сонгууль угтсан улстөржилтөө зогсоох хэрэгтэй байна. Зах зээл дээр их хэмжээний эрэлт, хүлээлт байгаагаас хойш энэ цаг үед харин эрх баригчид 8 хувийн зээлээ урт хугацаандаа хэрхэн тогтвортойгоор үргэлжлүүлэх вэ гэдэг асуудал дээр илүү анхаарал хандуулвал зохилтой мэт.

 

Гэхдээ 8 хувийн зээлийг үргэлжүүлж олгохдоо Ипотекийн журамд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй юм. Тухайлбал, 80 м.кв-аас доош орон сууцанд ипотекийн зээл олгоно гэсэн зааг хязгаарыг бүр мөсөн авч хаях хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд барилгын зах зээл дээр борлогдохгүй түгжигдсэн 80 м.кв-ээс дээш зай талбайтай эзэнгүй орон сууцууд эзэнтэй болох нөхцөл бүрдэнэ. Ингэж чадвал уналтад ороод буй барилгын салбарыг төрийн зүгээс бодитоор дэмжсэн алхам болж, эдийн засагт цус сэлбэгдэнэ.

 

Р.Улам-Оргих

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-03-07
Зочин:
5 bolgono gedeg songuuli nogoon hed bolson hend ashigtai we
2016-03-05
Зочин:
Банкууд 8 зээлээ ч өгөхгүй байгаа, ялангуяа Голомт аймаар хүнд суртал. З.Энхболд өгч байгаа гэж яриад байдаг банкууд нь өгдөггүй энийг мэдэж байдаг юм болов уу
2016-03-05
Зочин:
ТҮР ХУУРАЛТ. АН АЙХТАР ЗАЛЬТАЙ ХАВ
2016-03-05
З даргаа хэзээ 5 хувь болох вэ:
Их хурлын дарга З.Энхболд 5 хувийн зээлийг удахгүй өгч эхэлнэ гэсэн шүү дэ. Өмнө нь 8 хувийн зээл аваад явж байгаа иргэд ч гэсэн 5 хувийн зээл болгон гэсэн хэзээ юм бол
2016-03-04
Zochin:
8 huvia yadaj ogoochee shiidveree gargasan zeeldee 5 huvia ogch chadahgui gedgee huleen zovshooroh heregtei sh dee
2016-03-04
Зочин:
Баянсэлэнгийн хун гэд тоох хэрэггуй тэр юуч чадахгуй угэнд нь итгэх хэрэггуй
2016-03-04
Зочин:
Энэ хувиа бур болио тэгвэл унэ унаад хурдан зарагдана
2016-03-04
Зочин:
Зарим эдийн засагчид 1 хувь болгож болно гэж бичээд байна банк унжиж таарна тэгэж байхаар 8 хувиараа 100 дээш мкв зар эсвэл бур боль тэгвэл унэ нь унаад бас зарагдах болно
2016-03-04
Зочин:
8 хувийг 5 хувь болгоно гэдэг нь зэв боловч байр басл зарагдахгуй ажил байхгуй хун яаж авах юм барилгын компаниудыг унэхээр дэмжих гэж байгаа бол 100 м кв аас дээш байрыг олгож эхэлвэл ийм байр авах хумуус харин хадгаламжиндаа гар хурч эхлэнэ энэ бол жинхэнэ зах зээл болох юм
2016-03-04
Зочин:
Угаасаа Ардчилсан нам сонгуульд зориулж ард иргэдийн саналыг авах гэж түр хуурч байгаа юм шдээ.
2016-03-04
Hutsawa:
Bi 5 huwiig huleej bn yagaad mangar gej soliotoi amitan be.
2016-03-04
He:
Bidnii setgel zuigeer toglij bga yum uu
2016-03-04
Зочин:
Хэрэв 5 эсвэл 8 хувийн хүү бүтэхгүй болчихвол шинэ байрны үнэ баригдсан үнээсээ ч доош навс унаж болзошгүй. м2 үнэ 800,000 хүртэл уначихвал 80м.кв орон сууцны үнэ 64 сая болох юм байна. Учир нь иргэд зээлд хамрагдах боломжгүй болох тул барилгын худалдан авалт бүрэн зогсоно. Нэгэнт баригдсан барилгыг маш хямд үнээр болтугай зарах шаардлага тулгарна.
2016-03-04
Зочин:
8 нь олдохгуй байхад 5 гээд ярих юм хэн ч болго гээгуй ш дээ уул нь
2016-03-04
777:
сонгуулийн шоу болгож суудал авах гээд 5 хувийг хүлээлгэнд оруулаад байгаа юм. сонгуулийн үеэр ичихгүй манай нам гарвал 5 хувь гээд мөрийн хөтөлбөртөө тусгах гээд царай алдаж байна дөө
2016-03-04
Zochin:
5 боломжтой зүйл. Ард түмэнд хэрэгтэй. Банк зөвшөөрөхгүй байх нь зүйн хэрэг банкны баяжих гэсэн арга. Энэ хэдэн банкууд ард түмэнг шулж баяжиж дуусж байгаа шүү дэ.
2016-03-04
irgen:
Энэ хэдэн арилжааны банк л баяжсан одоо өөрсдөө эх үүсвэр гаргаад 5 хувь болгоход юу болохгүй байгаа ян худлаа зүгээр улам л баяжих гээд
2016-03-04
Tuya:
Bidend l sain bizdee. dandaa mushgij baih yum. dongoj 2 honogiin omno ene tuhai zovlolgoon bolson shu dee. muugaar yumiig bodohoo bolioch,
2016-03-04
зочин:
Улам-оргих МАН-ын захиалгаар бичхээ болио муу бөөс. 5-àðä ò¿ìýíä õýðýãòýé àðäûí íàìûí òýíýã¿¿ä àðä ò¿ìýíýý äàíäàà äîðä ¿ç¿ý áàéäàã àâëèãà÷èä
2016-03-04
Зочин:
ТЭГЭЭД ЗИ ЧИНЬ ЮМ МЭДДЭГ АМЬТАН УУ?
2016-03-04
Зочин:
5 хувь болон гэж хүлээсэн хүмүүс ховор байх, 8 хувийн зээлээ өгч чадахгүй зогсчихсон байхад хэн 5 хувийг хүлээдэг юм. баянсэлэнгэ яахав юу ч гэж хэлж мэдэх өвчтэй хүн түүний үгэнд итгэх хэн байхав дээ
2016-03-04
Zochin:
5 huvi boloh baih geed huleegeed bgaa humuus bol mangar
2016-03-04
erka:
chi boliochee dandaa surug medee bichhiinР.Улам-Оргих gua
2016-03-04
Зочин:
энэ харин зөв нийтлэл тавьж манайхан хэзээ ч нэг санаанд нэгдэхгүй ч хийдэгээс хараадаг нь их үү бага уу өөрт хамаагүй ч хамаа намаагүй хүссэн хүсээгүй ингэж эсэргүүцдэг их үү гэдэг нь энэ бичилтээс гарна гэдэг ойлгомжтой манайд чулуу шидвэл тэр лүү хараад шууд үгүйсгэдэг далимдуулдаг шууд өөрсдийнхөө бодлоо тулгадаг хийгээгүй үзээгүй байж шууд таамагладаг ийм хүмүүс байдгыг харах боломж болжээ
2016-03-04
erka:
tiim shuu
2016-03-04
Зочин:
Zika l yarij ehluulsen odoo bodoj ehelj baigaa bailgui
2016-03-04
Zochin:
5 huvi bolgoh yamarch bolomjgui mangar bisdanuud
2016-03-04
Зочин:
Муу амлаж буй нохдын үгийг бүү анхаар!. Төр засгийн бодлого дэмжихгүй байгаа нөхөдтэй хатуу хариуцлага тооц. Энэ арилжааны банкууд зөндөө ард түмнээ шулж баяжлаа. Цадахгүй байгаа бол хаачих. Учир нь Улс эх орон ард түмнээ бодохгүй, амин хувийн эрх ашгаа бодож буй арилжааны банк Монгол улсад хэрэггүй юм
2016-03-04
erka:
tiim shuu
зочин:
сонгууль төхөөд ирэхлээр нөгөө эдийн засаг ярьдаг нам маань поп яриад эхэлсэн үү хөөрхий либарал изм эз засгаач өөрсдөө ойлгож чадахгүй явцгааж бгаа юм бна
2016-03-04