Нийслэл орчмын зам, даваа хаагдсан
2016-03-04

Энэ сарын 3-ны өдрөөс цаг агаар муудаж, нийт нутгийн ихэнх хэсгээр цасан болон шороон шуургатай, хүчтэй салхитай байна. Нийслэлийн хэмжээнд нөхцөл байдал ямар байгааг НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Батсайханаас тодрууллаа.

 

-Өчигдрөөс цаг агаар муудлаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Өчигдрөөс Улаанбаатар хотын нутаг дэвсгэр, иргэдэд цаг агаарын урьдчилан сэргийлэх анхааруулгыг хүргэж байна. Зам тээврийн сайдын тушаал гарч нийслэлээс гарах замын хөдөлгөөний түр зогсоосон. Замын цагдаагийн газар, НОБГ, Зам тээврийн яамны Авто тээврийн газраас хамтарсан ажлын хэсэг гарч, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Нийслэлд өнгөрөгч шөнийн 02:00 цагаас эхэлж цас орсон. Цасны зузаан 15-20 см байна. Ойр орчмын Баруунтурууны даваа, Баян даваа, Айдсын дөрөлж, Шархүүгийн дөрөлж зэрэг зам даваа хаагдсан. Нийслэлийн авто замын газраас ажлын хэсэг гарсан. Манай иргэд цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас өгч байгаа сэрэмжлүүлгийг хүлээн авч, иргэний үүргээ биелүүлэх ёстой.

 

-Автомашинтай иргэд цасанд суусан дуудлага цөөнгүй ирж байна гэсэн.

 

-Баруун тийшээ 61-ийн гарам, зүүн тал руу Налайх чиглэлд буяны ажилд явж буй автомашинууд цасанд суух, зоогдсон дуудлага ирж байна. Эдгээр чиглэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтэс болон нийслэлийн Аврах ангийн бүлгүүд тээврийн хэрэгслийг татаж, чирч гаргах, замын хөдөлгөөнд оролцуулан ажиллаж байна. Мөн буяны ажилд явсан автомашинууд ирсэн замаараа буцахгүй ёсоо баримтлан даваа, гүвээтэй газраар явж цасанд суусан дуудлага ирж байна. Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтэс болон Аврах бүлгийн 18-19 алба хаагч гол гол зам дээр ажиллаж байна.

 

Өглөө 06:00 цагт түргэний тэрэг төрөхийн дуудлагад явж байгаад “61-ийн гарам” давж чадалгүй цасанд суусан дуудлага ирсэн. Дуудлагын дагуу  Аврах тусгай бүлгийн автомашинууд ажиллаж, жирэмсэн эмэгтэй болон иргэдийн түргэний машинд авчирч суулгаж өгөх ажлыг зохион байгууллаа. Одоогийн байдлаар Баруун нарангийн хойд талаар

 

-Салхи үе үе ширүүсэж байна. Салхины хурд ямар байгаа юм бол. Гэр хороололд айлуудын байшингийн дээвэр, хар цаас унасан гэж байна.

 

-Салхи15-16м/сек, үе үе 16-18 м/сек хүртэл ширүүсэж байна. Ялангуяа Яармаг, Долоон буудал, Баянхошуу чиглэлийн замуудад тавигдсан самбарууд хийсэж унах, хөдөлгөөнд саад болох, өндөр барилгууд дээр байрлуулсан техник хэрэгслүүд ч салхинд хөдлөх нөхцөл бий болж болзошгүй. Иймд НОБГ, Улаанбаатар хотын хот тохижилтын газартай хамтран ажлын хэсэг байгуулж, зарим самбарыг буулгах, бэхлэх ажлыг зохион байгуулж байна. Салхины хурд 16-18 м/сек үед байшингийн дээвэр, хар цаас хийсэх зэрэг нөхцөл байдал үүсэж болно. Гэхдээ одоогийн байдлаар гамшгийн хэмжээнд хүрсэн, иргэдийг хохиролд хүргэсэн дуудлага ирээгүй байна. Иргэд энэ байгалийн гамшигт өртсөн гэсэн дуудлага одоохондоо алга.

 

-Хөдөлгөөн хязгаарласан үед хулгайгаар гарсан тохиолдол байна уу?

 

-Хот хооронд хулгайн замаар гарч давхиад, цасанд суучихаад эргүүлээд дуудлага өгөх нь байна. Иргэд би 100-150 км зам явна гээд тэр хэмжээний бензин тостойгоо, машиныхааа дулаан пааранд итгээд зузаан хувцасгүй замд гарчихдаг. Гэтэл замд машин тэрэг саатах, бензин хүрэх газраа хүрэлгүй дуусах зэрэг эрсдэл гарч байна. Нялх хүүхэд тээвэрлэж замд гараад саатсан дуудлага ч мэр сэр байна. Аюуогүй байдал, бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй юм. Хот орчмын малчдад малаа бэлчээрт гаргалгүй түр хашаа саравчиндаа байлгахыг анхааруулъя.

 

 

-Хүн төөрсөн дуудлага ирсэн үү?

 

-Улсын хэмжээнд 83 хүн шуурганд уруудсан, төөрсөн дуудлага бүртгэгдэж, өглөөний 09:00 цагийн байдлаар 53 хүнийг эсэн мэнд олсон. 30 хүнийг хайх ажиллагаа явагдаж байгаа. Онцгой байдлын газрын нийт бүрэлдэхүүн ажиллаж байна. НОБГ-ын даргын тушаалаар өчигдөр оройн 19:00 цагаас эхлэн манай бие бүрэлдэхүүн байгалийн гамшигт үзэгдлийн үеэр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, гарз хохирол багатай даван туулахаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Bur dewsheed tom darga bolchihson bna shdee.
2016-03-04
Sanaa:
Ene nuhur odoog hurtel ajildaa baigaa yum uu?
2016-03-04
Unen ug:
Mongol oron Monhod l ovol ni tsas orj huiterch tsas an shuurga shuurch irsen shine zuil bish bizdee Omnoh niigemd teevriin Jolooch nar odor shongui l yvdag baisan onoodriih shig surjin baisniid medehgui yum hariutslaggui bolsnii l gai bait
2016-03-04
davaa:
23 40 orchmoos hayalj ehelsen shuu dee ene tsas chine
2016-03-04